Улаанбаатарын халдварын тохиолдол 1000-ыг давж, 8 хүн нас барлаа
2021-09-07

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа. 

 

Энэ өдөр шинээр 3963 тохиолдол батлагдав. Шинэ тохиолдлуудын 1383 нь Улаанбаатар хотод, 2580 нь орон нутагт батлагджээ. Мөн өдөр халдварын улмаас 40-80 насны найман хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 439 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 266 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмнэлэгт 2687 хүүхэд, 710 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна. 

 

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар Монгол Улсын 976 хүн амь насаа алдаад байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Yaana vee.
2021-09-07
Ковидын асуудал Эмя-ны асуудал болоод уджээ. Онцгой нь татан буугдсан уу? Эрүүл мэндийн салбар нуруугаа авсан морь шиг байна! Удирдаж байгаа энхболд мөнхсаыхан нар ичдэггүй ээ??
2021-09-07