Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгон нэмэхийг шаардлаа

Иргэдийн түр хорооноос иргэдийн цалин, тэтгэврийг нэмэхийг шаардаж, өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооноос 2020 оны 04 дүгээр сараас эхлэн иргэн бүрт 1 сая төгрөг олгох хүсэлтийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 20 гаруй удаа хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн 255 мянган төгрөгөөр 190 мянган өндөр настан амьдарч байна. Энэ хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байна. Тиймээс ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагыг тус түр хорооноос тавьж байна.
Залуучууд нь хөдөлмөрийн мөлжлөгт орж, цалингийн зээлэндээ дарагдаж байна. Ажил хийх сонирхолгүй болж, гудамжинд гарч байна. Төрөөс иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тус хорооны төлөөлөл хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ