Оросын эрдэмтэд коронавирусийг 27 минутад илрүүлэх багаж бүтээжээ
2021-09-07

ОХУ-ын Анагаах ухаан, биологийн холбооны агентлагийн мэргэжилтнүүд коронавирусийн халдварыг 27 минутын хугацаанд илрүүлэх төхөөрөмж бүтээжээ. Энэ талаар тус агентлагийн Анагаах ухаан, инновацийн технологийн газрын дарга Дарья Крючко РИА Новости агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлсэн байна. 

 

Дарья Крючкогийн өгүүлснээр, шинэ төхөөрөмжийг Физик-химийн анагаах ухааны хүрээлэнд боловсруулжээ. Энэ төхөөрөмж изотермик олшруулалтын аргаар хүнээс COVID-19-ийн эсрэгтөрөгчүүдийг илрүүлэх юм байна. Мөн энэ төхөөрөмжийг цаашид улам боловсронгуй болгосноор өөр төрлийн эсрэгтөрөгчүүдийг ч илрүүлэх боломжтой болох гэнэ. 

 

Энд дуулгахад, 2021 оны өвөл Пермийн политехникийн их сургуулийн судлаачид гэрийн нөхцөлд ашиглаж болох коронавирусийн халдварын түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмжийн төслийг боловсруулж байлаа. Судлаачдын өгүүлснээр, энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүн болон амьтанд коронавирусийн эсрэгтөрөгчүүд байгаа эсэхийг ердөө таван минутын дотор тогтоох боломжтой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Haha yun 27 minut. End/baruund/ apothekd hurdan test zardag 10 sekundiin dotor haldwartai, uguigee medej chadna
2021-09-07