АН-ын бүлгийн дарга Д.Ганбат парламентын тэргүүнүүдийн уулзалтад оролцов
2021-09-07

Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо парламентын дарга нарын V бага хурал хуралдаж байна. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат болон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын хамт оролцов.

 

Дэлхийн 110 гаруй улсын парламентын тэргүүн нар таван жилд нэг удаа ийнхүү хуран цугладаг. Энэ удаагийн хурлаар Ковид-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн авч буй хариу арга хэмжээ, олон талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдлын талаар хэлэлцлээ. Мөн олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангах чиглэлээр парламент хоорондын хамтын асуудлаар санал солилцов. Улс орны хөгжил цэцэглэлтэд хамтын оролцоо онцгой үүрэгтэй. Нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх боломжуудыг эрэлхийлэх талаар Монгол, Австрийн парламентын дарга нар хөндөн ярилцсан. Ингэхдээ хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.

 

Парламентууд ба дэлхийн засаглал, тэдгээрийн хэрэгжүүлэх шаардлагатай хэтийн зорилтууд, нэн ялангуяа цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл түгээх, хүний нэр хүндийг гутаах, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг ч хэлэлцэнэ.

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг 

Shuud.mn
Сонин хачин
монгол:
БЕТОН ХИЙДЭГГҮЙ ГАЗАР ГАНБАТ ВУ ХИЙЖ ЯВАА ЮМ БЭ
2021-09-08
иргэн:
Гарчигаа бодвол яасан юм, кккк шоудах гэж ядчих юм аа, энэ нөхөр татвар төлөгчдийн мөнгөөр тэнд юугаа ч хийж яваа юм гадна өөр нэг Монгол хүн харагдах юм
2021-09-07
irgen:
beton yugaa oilgohov de,tusuv urj zygaalaad l yavah yum da
2021-09-07