М.Өлзийбат: Амжиж анхааруулах систем 6 магнитудаас дээш газар хөдлөлтөд ажиллана
2021-09-08

 

Улаанбаатарын цагаар өнөөдөр 00 цаг 50 минут 33 секундэд Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 20 километрын зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт боллоо. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн М.Өлзийбатаас тодруулахад: 

 

-Энэ жил газар хөдлөлтийн идэвхжил өндөр байна. Тухайн газрын хөрсөн дээр гурван баллаар мэдрэгдсэн. Улаанбаатарт 5 хүртэл баллын газар хөдлөлт мэдрэгдсэн. 2005 оноос хойш Улаанбаатар хотын орчим урьд өмнө ажиглагдаж байгаагүй газар хөдлөлтийн идэвхжил өндөр болсон. Хамгийн ихдээ 2300 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Сая Жаргалантын газар хөдлөлтөөр Улаанбаатарт мэдрэгдлээ.

 

Газар хөдлөлтийг урьдчилж мэдэж, мэдээлж чадахгүй. Чичирхийллээс амжиж анхааруулах систем байдаг. Улаанбаатараас 100-гаад километрийн цаана сая газар хөдөлсөн. Энэ систем гамшиг тохиолдох хэмжээний чичирхийлэл үүсээгүй бол дохиолохгүй. Улаанбаатарт аюул үзүүлэх хэмжээний чичирхийлэл үүсээгүй болохоор дуугараагүй. Амжиж анхааруулах систем 6 магнитудаас дээш газар хөдлөлтөд автоматаар ажиллаж, дохиолол өгнө хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
Төмрөө:
Амжих уу? Худлаа юм ярих хэрэггүй.япончууд мэдэхгүй байхад.мөнгө идэх арга нь хүртэл тэнгэрийн юм ярих юм даа
2021-09-11
Amjij anhaaruuldag baisan bol yu geed l gadniihan, ter dundaa, yaponchuud buunuuruu urtuj uheed baih ve dee. Iim tsaichihsan oizdaa tsrailsan luivarchid turd duuren bolj e
2021-09-08
Худлаа. Ерөнхий зарчмын юм ярьж тархи угаасан байна. Төв аймгийн Жаргалант суманд газар хөдлалт мэдрэх станц нь байхгүй. Мэдрэхгүй болохоор амжиж анхааруулж чадахгүй.
2021-09-08