Индонезид шоронд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ
2021-09-08

 

Индонезийн шоронд гал гарсны улмаас 40 хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын Хууль зүй, хүний эрхийн яам мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бантен мужид байх хорих газарт өнгөрсөн шөнө гал гарчээ. Хорих газраас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал гарсан шалтгаан тодорхойгүй.

 

Одоогийн байдлаар, 40 хүн амиа алдсан гэсэн л мэдээлэл тодорхой болсон бөгөөд хичнээн хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл алга байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, галыг бүрэн унтраасан, болсон хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зөв дөө. хямд материалаар шорон бариад нийгэмд хэрэггүй эдгээдүүдийг шатаагаад байх хэрэгтэй
2021-09-09