ЭМЯ: Шинээр 3677 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
2021-09-08 11:08

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3677 тохиолдол бүртгэгдэж, 3392 иргэн эдгэрчээ. Коронавирусийн халдвараар 61-80 насны дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй нийт зургаан хүн нас барсан байна. 19440 хүн хэвтэн эмчлүүлж, 29639 хүн гэрээр эмчлүүлж байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Та бүхний амрыг эрье! Хувийн амьдралаа хязгаартай бичиж бай гэж хэд хэдэн хүн сануулснаас хойш бас учиртай юм байлгүй гэж бодоод бараг бичихгүй байгаа. Талийгаачид захиа бичсээр л байгаа, постлохгүй байна. Өдөр болгон цэцэг өргөдөг тэхгүй байж чадахгүй байна. Надтай цуг олон мянган хүн амьдраад байдаг болохоор хааяа ч болсон зарим юмаа бичиж байя гэж бодлоо, нэг гэрийн ахан дүүс болчихсон хүмүүс ч зөндөө байгаа шдээ. Тэгээд ч ярьж бичиж байж л афект гардаг… Нөгөө хүү сайн уу гэж асуух нь дотно санагддын. Өглөө бостол өөхтэй хиам, бас амттан боов шоов бэлдээд тавьчихаж. Хөөрхийдөө дуртай юмы нь хориод ч яахын билээ дээ гэж бодсон байхаа. Хүүгээ хараад санаа маш их зовохын,дэлгүүр явна юм цуглуулна, хоол хийнэ, гал тогоо цэвэрлэнэ. Бас онц сурдын болохоор үнэлгээгээ барих гэж их ажил байна, сургуулийн сурагчдын зөвлөл (зөвлөлдөх хороо гэнэ) гэж ачаалал. Хотын зах руу дугуйгаар нэг курст яваад байхын, компютерийн программ ч юмуу бас нэг юм хийгээд байдын билээ. Охин энэ тэртэй болохгүй юмуу гэхээр болоогүй ээ өвөө л гэхийн… Би ч яахав нийтлэл энэ тэр бичээд шагай харваад уулаар тэнээд болоод байна, хүүд юу ч алга…харин ойрноос их инээдэг болж… Өрөвдөөд гарч явахдаа нүдээ норголоо… Гэхдээ хямарсангүй ээ. Ажил дээрээ ирлээ, ассистент өнөөдөр төрсөн өдөр нь чөлөө авсын. Үүдэнд нэг нөхөр ирцэн хүлээгээд зогсож байна, хайрцагтай баахан амттан шимттэн барьчихаж, хэд хоногийн өмнө ирээд оношоо тогтоолгоод явсын, тогтоолгох ч гэж дээ “ходоодны шарх биш гуурсан хоолойн спирал нервен системийн өрөвсөл” гэж хэлсэнд жаахан дургүй явсын. Өөрөө Geschwür шарх гэж ойлгоцон хүн байна лээ лдээ зайлуул. Дурандуулсан гэнээ, ямар ч шарх ямар ч хавдар байхгүй гэсэн шинжилгээ гарчиж. Тэр эмч чинь зөв хэлж эргээд оч гэсийн байхаа хэхэ Уучлал гуйж байна зайлуул…эмчилгээнд авчихлаа. Дотор тэр дороо уужрав… Ажил бол миний эпицентр, аврал юм байна. Гоё! Гүүрлэх хэрэггүй дээ! Баярлалаа! Цэ ах.
2021-09-08
Бат:
Аймгуудын тоо хаачив аа. Улам л дордоод байх юм. Энэ төр сөнөжээ.
2021-09-08