Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-09-08

Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар өнөөдөр 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Улмаар энэ газар хөдлөлт  Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Баянчандмань, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй байгаа. 

 

Тэгвэл өчигдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар өчигдөр 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баян-Өлгий аймаг Улаанхус сумын Баянзүрх багийн нутагт Оргот гэж газар байхгүй Орогт гэж газар байдаг энэ хэдэн удирдлага нэрийг санаатай солих буюу зав бичиг хэллэгийн чадваргүй юмаа
2021-09-09