ВИДЕО: Засгийн газар хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэлээ
2021-09-08 13:25

 

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. 

 

 

-Нийслэлийн хотын захиргааны төв цогцолборт НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн албыг 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргажээ. Шилжүүлэхтэй холбоотой зардлыг гаргахыг холбогдох хүмүүст Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ХХААИС-ийн зарим сургуулийг Дархан-Уул, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу шилжүүлэх стратегаа танилцуулахыг   БШУ-ны сайдад үүрэг болголоо хэмэээв. 

Гэрэл зургуудыг MPA.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: 

 

-Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг УОК дээр байгууллаа. Хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалт бүрэн авахаар үүрэг даалгавар гаргасан.  Энэ жил өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байгаа.  Ургац хураалтад ажиллаж байгаа иргэдийг вакцины гурав дахь тунд хамруулна. Мах боловсруулах үйлдвэр дөрвийг байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ үйлдвэр баригдсанаар мал, махны экспортоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэлээ. 

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: 

 

- Баянхошуу зэрэг нийслэлийн гурван төв байгуулагдсан. Эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Захирагчийн ажлын алба зэрэг нийтдээ  900 гаруй албан хаагчид Яармагийн шинэ засаг, захиргааны байгууллага руу нүүхээр боллоо. Энэ ондоо багтаж нүүнэ гэлээ. 

 

-Нийслэлийн төр, захиргааны байгууллага Яармаг руу нүүснээр тус газрын замын ачаалал нэмэгдэнэ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

 

-Яармагийн төлөвлөлт муу хийгдсэнийг Нийслэлийн Засаг дарга хэлсэн. Шинэ суурьшлын төвийг хангалтгүй түвшинд зохион байгуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр олон жил ярьж байгаа төсөл. Хотын удирдлагууд түгжрэлийг бууруулахаар дотоод ажлаа зохион байгуулахыг эрмэлзэж байгаа. Яармагийн төвлөрөл болон түгжрэлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөж байна. Эхний ээлжид цагийн хуваарийн зохион байгуулалт хийхээр ярьж байгаа. Цаашид дэд бүтцийн төсөл 2-3 жил үргэлжлэх бол нүхэн гарцуудын төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байр нь гурван хэсгээс бүрдсэн барилга юм. Одоогоор нэг байр бүрэн ашиглалтад орсон. Хоёр дахь байр буюу агентлагууд байрлах байрны гүйцэтгэл 70 хувьтай байна. Тиймээс бид хоёр байранд иргэдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаа оруулахаар зохион байгуулж байгаа. Нийслэлийн харьяа байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Бид эдгээр иргэнд үйлчлэх үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй байхаар төлөвлөлт хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэдэд үйлчилгээ үзүүлдэг салбар нэгжүүдээ мөн нүүлгэх төлөвлөгөө гаргасан. Яармагийн замын түгжрэлд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын оруулах нөлөөлөл харьцангуй бага гэж харж байгаа. НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаар өдөрт дунджаар 1000 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүнд Яармагаас ирж байгаа иргэд ч бий. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байр бүрэн ашиглалтад ороогүй, хөрөнгө оруулалт дутуу байгаа. Энэ байрыг дуусгах ажлыг нэн тэргүүнд хийнэ. Нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог бид нарийвчлан гаргана. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын байранд 145 хүний ортой эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс тухайн эмнэлгийн үйл ажиллагааг шилжүүлэх хэрэгтэй болно. Бид ирэх жилийн намар гэхэд бүрэн нүүж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнд 2000-2500 ажилтан хамрагдана гэсэн төлөвлөгөө гарсан. Хангарди ордныг дуудлагаар худалдаалах шийдвэр гарч, 2020 онд зохион байгуулах ёстой байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас шийдэгдээгүй. Анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Нийслэлийн одоогийн байр бол нийслэлийн өмч. Үүнийг хэрхэхийг НИТХ-аас шийдвэрлэнэ.

 

-Нийслэлийн Засаг дарга болон орлогч нар нүүх үү?

 

-Ажлын уялдаа холбоогоо бодсон ч хэлтэс, албадтайгаа хамт нүүх ёстой. Бид шинэ байрны өрөө тасалгааг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулна.

 

-Яармагийн түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

 

-Нийтийн тээврийн зохицуулалтыг нэн тэргүүнд тавьж байгаа. Бид LRT болон бусад нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ярьж байна. Хамгийн богино хугацаанд үүнийг хэрэгжүүлэхээр ажиллах тооцоолол бий. Мөн зураг төслийн ажлыг маш яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Ирэх жилийн төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналыг Сангийн яам болон бусад газартай ярилцсан, Засгийн газрын зүгээс ч дэмжин ажиллаж байгаа.  

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ингээд байхад хэн чичлэх юм бэ? ОЭ идэвхжиж эхэллээ. Сумъабазарын сайн нөлөө. Ашгүй төлөвлөгөө гэдгээ больчиж, стратеги ярьдаг болчиж. ОЭ одоо бүх вакциныг зогсоох шийдвэрийг зоригтой гаргаа. 1.ДЭМБ Женевын Брифинг дээр “Коронавирусын халдвар плато дээр гарсан” гээд мэдэгдчихлээ. Халдвар тархалт явагдана гэхдээ дэгдэлт байхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. 2. Том том гүрнүүд цаашид вакцинжуулалтаас татгалзаад эхэллээ. Вакцинуудыхаа нөөцийг Африк руу ачуулж байна. Герман бүх нөөцөө ДЭМБ-д хүлээлгээд өгчихлөө. 3. 3-р тунгийн асуудал маргаантай боллоо. 4. Вакцин хийлгэх хүсэлтэй нь эмнэлэг дээр ирээд хийлгэчих гэдэг зарчим руу нэлэнхүй дээ шилжлээ. Австрид аль хэдийн тийм болсоон хийлгэх дуртай нь захиалгаа өгөөд мөнгөө төлөөд хийлгэ, ийм л байгаа шдээ. Занданшатар мэдээж “ухаан мэдрэл”- тэй хүн харсан үзсэнээ очоод сонсгох байхаа. Хамгийн гол нь вакцинжуулах тусам халдвар дэгдээд вакцинтай нийлэгжин шинэ мутант үүсгээд байна гэдэг нь тодорхой болох шив дээ. Монголчууд хэлээ л байсан шдээ. Наад вакцин чинь халдвар тараагаад байнаа гээд. Мөн ч мэдрэмжтэй ард түмэн шүү дээ. Үүнээс өөр үндэслэл гэж юу байхав дээ. Одоо хазаарын жолоогоо татах цаг болсоон. Вакцины дараах аутоиммуны элдвийн синдромуудыг ард түмэн дийлэхээ болилоо. Вирусын халдвараас дор юм болж байна. Халдварыг яах вэ унаган дархлаагаараа давчихаж байна, пост-вакцин-синдромыг давж чадахгүй насны эмгэгтэй болон үлдэж байна шдээ! Бод бод!
2021-09-08
Yaag unen.
2021-09-08
Харин ч хотын дарга мэдрэмжтэй шийдвэр гаргасан байна. Тэртээ тэргүй нэгэнт баригдсан бэлэн болсон обьектод өөр байгууллагууд шавааралдаж байснаас шууд хотынх нь захиргаа нь байсан нь хамаагүй дээр байлгүй яахав
2021-09-08
Яармагийн зам тэг зогсолт хийдэг болохнээ хөөрхий!
2021-09-08
pisdaa han uuliin zam duusaa
2021-09-08
Zochin:
Nuuhgui geed gediigeed baisan Sumyabazar ta odoo yamar tailbar tavih geed suuj bn.
2021-09-08
заан хэдий том боловч замаа дагана, залуу хэдий том боловч хуулиа дагана гэж сайхан үг бий, Сумъяабазар гуай. Чиний булчин шөрмөс түй ч хамаагүй. одоо Яармаг руу хурдхан явж үз
2021-09-08
Үнэн үг:
Явна, явна гэсээр ямааны мах барав болох ви дээ. Хууль, шийдвэр гарлаа л гэх хэрэгжиж байгаа нь мэдрэгдэхгүй юм. Шийдвэр гаргавал заавал хэрэгжүүлсэний дараа нь дараагийн шийдвэр гаргаж бай. Хотын захиргааг Яармаг нүүлгэхээр шийдлээ л гэж хавар сонсогдсон, өнөөдөр мөн шийдвэр гарлаа л гэж ярьж суух.
2021-09-08
Yaag unen.