Афганистан дахь геноцидыг зогсоохыг НҮБ-д уриалав
2021-09-08

Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронт талибуудын үйлдэж буй үй олноор хомроглон устгаж буй явдлыг таслан зогсоохыг НҮБ-д хандан уриалжээ. Энэ мэдэгдлийг фронтын Твиттер хуудсанд байршуулсан байна.

 

Энэ уриалгад есдүгээр сарын долооны өдрөөс эхлэн талибууд Панжшерийн олон нутагт үй олноор хомроглон устгаж байгаа тул үүнийг таслан зогсоох, хөндлөнгөөс оролцохыг НҮБ, олон улсын байгуулагад хандан уриалжээ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын долооны өдөр талибууд Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласан юм. Талибууд өөрсдийг нь эсэргүүцэж байсан фронтынхонтой олон өдөр тулалдаж, хяналтдаа оруулж чадаагүй байсан цорын ганц муж болох Панжшерийг эзлэн авсан талаараа зарласныхаа дараа ийнхүү засгаа танилцуулсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин