Амь амиа бодоорой!
2021-09-09

Коронавирусийн халдвар Монгол Улсын өнцөг булан бүрт тархаж, шинжилгээнд хамрагдсан бүхэн толгой дараалан халдвартай байх магадлал туйлын өндөр байна.

 

Тиймээс Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын шинжилгээгээ хумьжээ. Өөрөөр хэлбэл шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтагч болсон хүн бүрээс шинжилгээ авахгүй гэнэ.

 

Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ авахгүйгээр халдвараар өвдсөн хэмээн үзэж, шууд эмчилгээнд оруулахаар болжээ. Манай улс коронавирусийн халдварын шинжилгээнд өдөрт 500-600 сая төгрөг зарлагаддаг. Цаашид шинжилгээнд ийм хэмжээний хөрөнгө мөнгө, хүн хүч зарахгүйгээр эмчилгээнд зориулах нь зүйтэй хэмээн эрүүл мэндийн салбарынхан үзсэн бололтой.

 

Гэхдээ шинжилгээг бүрэн зогсоогоогүй гэнэ. Зөвхөн 60-аас дээш насны өндөр настнууд, жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүд, вакцин хамрагдаагүй иргэд, хүүхдүүдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Гэхдээ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зургаа дахь хоногт нь шинжилгээ авах зохицуулалт энэ сарын 03-наас эхлэн үйлчилж байна.

 

Өмнө нь коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас зургаан хоногийн дараа шинжилгээ авдаг байсан. Харин энэ сараас ойрын хавьтагч болсон ч биеэ ажиглаж, өөрийгөө тусгаарлахаас өөр сонголтгүй. Зөвхөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгтээ хандаж болно. Гэхдээ танаас шинжилгээ авахгүй, эм л бичиж өгнө.

 

Та ойрын хавьтал болсон, цаашлаад халдвар авч, хөнгөн өвдсөн ч төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ бараг авч чадахгүй гэсэн үг. Товчхондоо эрүүл мэндийн салбарынхан хүн амын дунд тархсан коронавирусийн халдварыг бараг “хаясан”.

 

Биеийн байдал нь хүндэрч, эмнэлэгт хэвтсэн хүмүүсээ анхаарлын гадна орхиогүй нь мэдээж. Мөн жирэмсэн, вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд, хууч өвчтэй хүмүүс, өндөр настнуудыг мартаагүй биз.

 

Харин та энэ бүлгээс гадна бол өөрөө өөртөө шинжилгээ хийж, эмчлэхээс өөр сонголтгүй. Өрхийн эмч, 119 рүү залгасан ч танд өөрийгөө ажиглаж, тусгаарлах, эм уух л зөвлөгөө өгөх болно. Тэгэхээр эмчийн бичиж өгсөн эмүүдийг тогтмол цагт зааврын дагуу уух эмчилгээг та өөртөө хийх ёстой.

 

Тусгаарлалтын 14 хоногт биеийн байдал хүндрэхгүй байгаасай гэж өөрийн дархлаандаа найдахаас өөр аргагүй. Товчхондоо Эрүүл мэндийн яам биднийг амь амиа бодоорой хэмээн орхиж буй гэсэн үг.

 

Эрүүл мэндийн сайдын энэ шийдвэр улсын хөрөнгө мөнгө, эрүүл мэндийн салбарын хүн хүчийг хэмнэж магадгүй. Гэхдээ иргэдийн эрүүл мэндэд лав ээлтэй шийдвэр биш. Халдвартай олон хүн илүү олон хүнд халдвар тарааж, эрсдэлд оруулах боломжтой. Цаашлаад иргэд халдвар авснаа мэдэхгүй, анзаарахгүй, тоохгүй явсаар биеийн байдал нь хүндэрч, амь насаа алдаж ч болзошгүй.

 

Өчигдрийн /2021.09.08/ байдлаар манай улсын 982 хүн коронавирусийн халдвараар нас  бараад байна. Хоногийн халдварын тохиолдол 4000 руу дөхөж, нас баралт ч буурахгүй байна. Товчхондоо нөхцөл байдал амаргүй байгаа гэсэн үг. Ийм үед шинжилгээг хумьсан нь илүү их эрсдэлийг дагуулах вий. Эмнэлгийн тусламж авч чадахгүй хүний амь нас эрсдэх вий.

 

Коронавирусийн халдвараар өвдсөн бүхэн эмнэлгийн тусламж авч, төрөөс дэмжлэг туслалцаа хүсээгүй. Ихэнх иргэд өөрийн мөнгөөр шинжилгээ хийлгэж, эм эмчилгээгээ өөрсдөө авч байгаа. Эрсдэлтэй бүлгээс гадна төрийн зайлшгүй дэмжлэг туслалцаа хэрэгтэй идэр насныхан ч байгаа шүү дээ, тэд амь амиа бодох боломж бололцоогүй ч байж магадгүй юм.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Neg ih huraldsan, medegdel gargasan darga nar. Irged bi ovdood hevteh emneleg, hevtsen ch tarih em taria baihgyi baina shd. Iim zasag tortei baisnaas baigaagyi ni der. Ene heden teneg said naraa solij ajil amidral meddeg hynee tomilooch dee.
2021-09-09
иргэн:
заяа чинь тэр ...
2021-09-09
Zochin:
Яанаа тэгээд өвчилсөн ч бүүр хаях гэж байгаамуу эрүүл мэндийн даатгалаар коронавирусын эмнүүдийг авмаар байна
2021-09-09
Зочин:
Тахалд бүрэн бууж өглөө гэсэн л үг. Гэрээр эмчилж байгаа гэсэн нэрээр Угаасаа огт ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй л байгаа шүү дээ. Одоо л албхн ёсны болгож байгаа хэрэг
2021-09-09
КОРОНАГИЙН ДАРАА БААХАН ТЭНЭГ БОЛЧИХСОН ХҮН АМТАЙ ҮЛДЭХГҮЙН ТУЛД УЛС ОРОНУУД БҮХ ХҮЧЭЭ ДАЙЧИЛЖ БНА.
2021-09-09
ttuna:
Захаасаа гэртээ ҮХЭД бнашдээ ИЙМ хогийн ТӨР удирдаж чадахгүй юмнуудыг УНАГААХ ХЭРЭГТЭЙ !!!
2021-09-09
Бид ямар азгүй юм вэ. Эгэ хэцүү цагт МАНын улаан луйварчид засагт байж таардаг 100 жилийн дараа дахиад ингэж1000 араа золиос болох гэж
2021-09-09
Zochin:
Yadag ch bsn14honog ch yumuu hul horioo.emneleg oldohgyi yheed bhiimuu??saiduudaa??hyykee??
2021-09-09