Талибууд эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглов
2021-09-09

Талибан засаглаж байх үед Афганистаны эмэгтэйчүүд спортор хичээллэх боломжгүй болжээ. Энэ талаар талибуудын коммиссын тэргүүн Ахмадулла Васик SBS News агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

"Тэдний нүүр царай болон бие ил гарч магадгүй. Эмэгтэйчүүдийг ийм байдлаар харахыг ислам зөвшөөрдөггүй юм. Медиа хөгжсөн эрин зуунд хүмүүс тэдний гэрэл зураг, дүрс бичлэгийг харчихна. Исламын эмират эмэгтэйчүүдийг крикет болон бусдад харагдах спортоор хичээллэхийг зөвшөөрөхгүй" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Энд дуулгахад, талибууд Афганистаны эрх мэдлийг гартаа авсныхаа дараа эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулсаны дээр их дээд сургуулиудад эмэгтэй оюутнуудыг эрчүүдээс тусдаа суралцах, нүүрээ халхалсан хувцас өмсөхийг тушаасан юм. Түүнчлэн шинэ засгийн  газар бүрдүүлэхдээ нэг ч эмэгтэй төлөөлөгчийг багтаагаагүй. Үүнийг нь эсэргүүцэн Афганистаны идэвхтэн эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
kkk
2021-09-09