Петровис компани АИ98 шатахууны үнийг нэмж, 3500 төгрөг болгожээ
2021-09-09

Шатахуун импортлогчдоос Петровис, Магнай трейд гэсэн хоёр компани АИ98 шатахууныг оруулж ирдэг байна. Одоогоор Петровис компани АИ98 шатахууныг 3500 төгрөгөөр борлуулж байна. Тус шатахуун 2650 төгрөгөөр борлуулагдаж байсан бөгөөд 09 дүгээр сарын 06-наас эхлэн үнэ нь нэмэгдэж, 3500 төгрөг болжээ. Харин Магнай трейд компани АИ98 шатахууныг  2650 төгрөгийн үнээр борлуулж байна. 

 

 

Манай улсын дотоодын хэрэглээний өчүүхэн бага хувийг АИ98 шатахуун эзэлдэг. Тиймээс энэ төрлийн шатахууны нөөц тогтоодоггүй байна. Зөвхөн импортлогч Магнай трейд, Петровис гэсэн хоёр компани өөрсдөө хэрэглээ, нөөцөө тогтоож, татан авах хэмжээгээ шийддэг юм байна. 

 

 

Харин үнийн өсөлтийн тухайд хилийн үнээс хамаарсан гэдгийг АМГТГ-ын холбогдох мэргэжилтэн хэлж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
98 xiideg xunuust xed ch bsn bolno
2021-09-12
98 10,0 bolgoson ch bolno. manai mundagiud cairhaj yaih zuiltei bolno.
2021-09-09