МАН Э.Батшугарыг ялуулах үүрэгтэй ч сонголт Сонгинохайрханчуудынх
2021-09-09 10:52
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын нөхөн сонгууль ийнхүү ид ажлын өдрүүдтэй зэрэгцэн өрнөнө. Цар тахлын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, хичээл сургууль жигдрэх үү, эс жигдрэх үү,  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хэрхэн зогсоох, цалин, тэтгэврийг төр засгаас нэмэх эсэх, ирэх өвөлд улсаараа бэлэн үү гээд ар араасаа олон асуулт ундарсан намрын их ажлын өдрүүд ирж байна. Үүнтэй зэрэгцээд хоёр тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдана.

 

УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нэр дэвшигчдэд СЕХ маргааш батламж гардуулна. Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёр тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд 9 нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлснээс , Үнэн ба Зөв нам нэг,  МАН хоёр, АН хоёр,  Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нэг, Ард түмний олонхийн засаглал нам хоёр, "Зөв хүн-Электорат" эвсэл нэг, Дэлхийн Монголчууд нам нэг, Иргэний зориг-Ногоон намхоёр, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам хоёр нэр дэвшигчийн бичиг баримтыг тус тус сонгуулийн төв байгууллагад хүргүүлжээ. Мөн бие даан нэр дэвшихээр  УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт иргэн Х.Бат-Ялалт, Б.Одхүү нар, 18 дугаар тойрогт иргэн М.Чингисхаан  бичиг баримтаа хүргүүлээд байгаа. Хоёр тойрогт явагдах УИХ-ын нөхөн  сонгууль ажиглагчдын анхаарлын төвд байсаар ирсэн.

 

Хэнтий аймаг дахь УИХ-ын нөхөн сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар нэр дэвшиж байгаа.  Ц.Идэрбат Хэнтий аймгийн намын хорооны ажилтан, Хэрлэн сумын Засаг даргаас аймгийн Засаг дарга болтлоо карьераа  өсгөсөн. Аймгийн Засаг дарга болоод жил хүрэхгүй нь хугацаанд хийсэн бүтээсэн зүйл нь гавьтай биш ч МАН-даа бол гавьяатай нэгэн байх. Харин Б.Гарамгайбаатарын тухайд Хэнтийнхэн түүнийг өмнө нь итгэл хүлээлгэн сонгож байсан, нутагтаа танигдсан эрхэм.

 

Хоёр УИХ-ын  сонгууль дараалан Хэнтийчүүд МАН-ыг сонгож ирсэн. Энэ удаад сонголтоо өөрчлөх эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр бусад нам эвслээс, тэр дундаа бие даан нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч 18 дугаар тойрогт гол өрсөлдөөн АН, МАН хоёр дээр өрнөнө гэж ажиглагчид харж байна.

 

УИХ-ын  сонгуулийн 28 дугаар тойрогт намрын налгар өдрүүдтэй зэрэгцээд сонгуулийн хөлд дарагдана. Учир нь энэ тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн эрхмүүд болоод багийнхан нь  сонгуулийн санал хураалт өдрийг дуустал тэмцэлдэх нь тодорхой.

 

Энэ тойрогт МАН-аас Монгол банкны дэд Ерөнхийлөгч асан, Ерөнхийлөгчийн Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвшиж байгаа. Эрх баригч хүчин МАН-аас энэ тойрогт нэр дэвшихээр горилогчид нэг бус байсан. Гэсэн хэдий ч МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжин оролцож, намаа нэгтгэсний тохироо үргэлжилж байна.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн аливаа тохироог алсын хараатай шийдвэрлэдэг. Тиймээс ч Э.Батшугарыг МАН нөхөн сонгууль нэр дэвшүүлээд орхих бус ялуулах үүрэг хүлээсэн биз. Харин УИХ-ын гишүүнээр хэнийг сонгох вэ гэдэг сонголт Сонгинохайрханчуудад бий, санал хураалтыг хар машинаар хакердчихгүй л бол.

 

Нөгөөтэйгүүр Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бол АН-аас нэр дэвшигч нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл. Тэрбээр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хотын захиргааг Сонгинхайрхан дүүрэгт нүүлгэхээр шав тавьж байсан. Гэр хорооллыг оронсууцжуулах ажил түүний үед эрчтэй явагдсаныг хэн ч үгүйсгэхгүй. Түүнээс гадна өнөөдрийн УИХ дахь сөрөг хүчин АН-ыг "унтаа" гэж олон нийт шүүмжилдэг. 

 

Үнэндээ ч өнөөдрийн парламент дахь сөрөг хүчинд Э.Бат-Үүлийн харизм үгүйлэгддэг. Үнэмлэхүй олонхи эрх баригчдын өөдөөс тэмцэж, тэдэнд нөлөөлж чадах эрхэм бол Э.Бат-Үүл гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Тиймээс ч Сонгинохайрханчуудын сонголт  Э.Бат-Үүлийг байгаасай гэж зөвхөн намынхан нь дэмжих бус бусад ч бий.  Нэр дэвшигч Э.Батшугарын ард тал нь МАН хийгээд МАХН-ын цөм бол Э.Бат-Үүлд АН-ын нэг хэсэг фракц хийгээд ард түмний төлөөлөл бий. Харин сонголт хийх эрх нь 18 дугаар тойргийн сонгогчдод хадгалагдана.

 

Ийнхүү маргааш УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар энэ намрын улс төр эхэллээ. Эрх баригчид шүүмжлэлийг хүлээж авах уу, эрх мэдэлдээ эрдэх үү гэдэг ч эндээс харагдана. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Улаан цагаандаа гарна гэж энийг л хэлдэг байх ер нь энэ хүүхэд заавал их хурлын гишүүн болох ёстой юм уу эцсийн эцэст сонгогчид л шийддэг биз дээ?! УИХ-ын гишүүний босго ингэтлээ доошоо орчих гэж…!
2021-09-09
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-09
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-09
Zochin:
Idiots!songuulidaad l luivardaad l ideltseed l baidag..uls oron muhulruugee mulhuud l..
2021-09-09
зочин:
МАН бус энэ залуу сн эдийн засагч Ард нь хэн бх нь хамаагзй Биеийг нь төрүүлснээс санааг нь төрүүлдэггүй шүү дээ
2021-09-09
СХД-хэн чинь мөнгөнд нь дурлаад л МАН-д өгчихдөг юмаа. Батшугар гарах нь ойлгомжтой.
2021-09-09
Збуд:
Батуулыг дэмжихгуй шуу ардчилалын нэрээр элбэгээ энэ хоер хорогжсон Зоригийн аллагад шалгах хэрэгтэй шуу
2021-09-09
Зочин:
За батуул овгоныг сонгохгуй дээ одоо болно харин нэг мосон ардын намд огно доо манай хамаатан садан 16 хун бугд тэгэж ярилцсан шуу амжилт
2021-09-09
Nam bus irgen:
XYH namin Naidalaad sanalaa uguurei Songino Khairkhanchuudaa. Bitgii hudaldagdaarai.
2021-09-09