АНУ-д албан журмаар дархлаажуулна
2021-09-09

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн халдвартай тэмцэх шинэ арга хэмжээний талаар өнөөдөр танилцуулахаар төлөвлөжээ. Энэ арга хэмжээнд Америкийн албан байгууллагуудыг ажилтнуудаа дархлаажуулалтад хамруулахыг үүрэг болгосон заалт багтана гэж CNN агентлаг холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр,АНУ-ын захиргааны төлөвлөгөө нь зургаан заалттай байх гэнэ. Албан журмаар вакцинд хамруулахаас гадна танхимаар суралцаж байгаа хүүхдүүдээс шинжилгээ авах, тэднийг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд багтсан байна. 

 

АНУ эмнэлгийн ажилтнууд болон цэргийн албан хаагчдаа албан журмаар дархлаажуулсан. Харин зайлшгүй дархлаажуулалтын хамрах хүрээг улам тэлж, хувийн салбарынхныг ч хамруулах болсон талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки тайлбарлахдаа "Бид өмнө нь ярьж хэлж байснаа л хийнэ. Энд хувийн салбар чухал үүрэгтэй гэж үзэж байна" хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин