Төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулна
2021-09-09

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлын хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагын шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилт тусгагджээ.

 

Уулзалт хэлэлцүүлгээр төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмуудыг яаралтай шинэчлэх, хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгох, хөндлөнгийн нөлөөлөлгүй бодитой, шударга үнэлдэг болгох, ажлаа чанартай хийсэн ч, сул ажилласан ч нэгэн ижил сүлжээний тогтмол цалин авдгийг өөрчлөх, иргэнээ дагасан чанартай үйлчилгээнд суурилсан цалин, урамшууллын өөрчлөлт хийх санал, хувилбаруудыг хэлэлцлээ.

 

 

Энэ үеэр Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн “Төрөөс цалин хөлс авдаг 198 000 албан хаагч байна. Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хамгийн сайн, хангалттай буюу А, В үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна гэжээ. Энэ үнэлгээ бүрийн цаана урамшуулал, шагнал, нэмэлт цалингийн асуудал давхар явж байдаг. Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар төрийн албан хаагчдын ажлын чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх, хариуцлагатай байхыг шаардсан, ажил сул, хангалтгүй байгааг илэрхийлсэн илэрхийлэл давамгай байна.

 

Монгол Улсад чадварлаг-мэргэшсэн-сэтгэлтэй-санаачилгатай-ёс зүйтэй-шударга төрийн албан хаагч л ажиллах ёстой. Хийсэн ажилдаа гаргасан үр дүндээ, иргэнд хүрсэн чанартай үйлчилгээндээ тохирсон цалин хөлсийг төрийн албан хаагч авах ёстой” гэлээ.

 

Иймд ажлыг бодитоор шударгаар дүгнэдэг, хэрэглэгчийн үнэлгээ авдаг байхаар холбогдох журмуудыг шинэчлэн сүлжээний тогтсон цалингийн системийг өөрчлөх юм байна. Энэ ажлыг 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

 

Эх сурвалж: Засгийн газар

Shuud.mn
Сонин хачин
Ehleed UIH-n gishyydig ajlin gyitsetgeleer ni tsalinjuuldag bolie. Daraa ni Irgedin hurlin toloologchdiig, said nariig. Iim des daraagaar tsalingin shinetgel hiih ni zyitei.
2021-09-09
Зочин:
Эхлээд төрийн албаны данхайсан бүтцийг цомхотгож цөөлөх хэрэгтэй. дараа нь мэдлэг чадвар сайтай хүнийг төрд ажилласан жилийг харгалзахгүй томилох хэрэгтэй. төрд 5-с дээш жил ажилласан байна гэдэг шилгуур нь өөрөө төрд нэр зүүсэн төдий ажиллахыг л хэлж байна. Одоо сүүлийн үед ковидоор далимдуулан сургалтанд цахимаар сууж байна гэдэг шалтгаан хэлчихээд гэртээ ч юмуу хаа ч юм /ажлын байрандаа байхгүй/ утсаар хэлдэг МООД төрийн албан хаагчдын дунд дэлгэрээд байгаа г анхаараасай билээ. Чадварлаг, өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг томилох хэрэгтэй.
2021-09-09
иргэн:
Худлаа ярьж нэг ажил хийсэн дүр эсгэж хуралдаад л байх юм. Бодит байдалд төрийн алба чинь улс төрч нэр зүүсэн намын хаяа бараадсан гудамжний хэдэн нөхрийн зүгээр л зугаагаа гаргаж орж гарч явдаг замын дэн буудал шиг л боллоо шдээ. Төрийн албаны зөвлөл нь энэ уваагүй улс төрчдийнхөө гар хөл хань хамсаатан нь болсон. Ямар ч хүсэл зориг байхгүй дүлзэнгүүд болсон.
2021-09-09
иргэн:
Төрийн албаны мэргэшүүлэх сургалт гэж нэг үлгэрийн хулхи юм бөөн ажил болж хийсэн ямар ч үр ашиггүй зүйл болсон доо
2021-09-09
Irgen:
Ene akademi gedeg yamar heregtei gazar be.cag yedee yyrgee bielyylsen odoo ene met hudal sudalgaa.hiisen gazriig tatan buulgah cag boljee.
2021-09-09