АстраЗенека вакцины 800 мянган тунг устгаж магадгүй
2021-09-10

Британи, Шведийн хамтарсан "АстраЗенека" компанид үйлдвэрлэсэн, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины 800 мянган тунг хугацаа нь дуусан шалтгаанаар Их Британид устгаж магадгүй гэнэ. Энэ талаар өөрийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Дейли Телеграф мэдээллээ.

 

Хугацаа нь дууссан гэдэг нь батлагдвал эдгээр вакцинуудыг устгах юм байна. Өмнө нь Уэльсийн эрх баригчид хадгалалтын хугацаа дууссан 40 мянган тун вакциныг устгаж байжээ. 

 

Энд дуулгахад, бусад орнуудад ч сав баглаа гэмтсэн, хугацаа дууссан шалтгаанаар коронавирусийн вакциныг олноор нь устгаж байлаа. Тухайлбал, АНУ-д энэ оны гуравдугаар сараас хойш нийтдээ 15.1 сая тун коронавирусээс сэргийлэх вакциныг устгасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайх хугацаа нь дуусахаар устгаарай дас
2021-09-11
Tootsoogyi avsan iym bhda.Hiilgeh l bsn sinofarm hiilge geed chichree bizde.
2021-09-10