ФОТО: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
2021-09-10
Гэрэл зургийг MPA.mn

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.  Энэ өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүд, албаны хүмүүс хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

 

Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин