Эрүүл мэндийн яам тоогоор тоглохоор шийджээ
2021-09-10 13:14

 

Өчигдрийн /2021.09.09/ мэдээгээр Монгол Улсын 992 хүн коронавирусийн халдвараар нас барав. Харин өнөөдөр 15 хүн амиа алдсанаар нас баралт 1007 болон нэмэгдэв. Гэтэл Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.09.10/ нийт нас баралтыг 934 хэмээн мэдээлэв. Өнөөдрийн 15 нас баралт нэмэгдэх бус бүр өчигдрийн тоон үзүүлэлт буурчээ.

 

Үүнийг Эрүүл мэндийн яам ковидын бус шалтгаант нас баралт учраас хасч тооцох талаар өнөөдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл архаг хууч өвчнөөрөө амиа алдсан хүмүүсийг хассан учраас нас баралт 1000 хүрэлгүй 934 болон буурчээ.

 

Баяр хүргэе, Эрүүл мэндийн яамныхаан, та бүхэн нас баралтын тоог 1000 хүргэлгүй тогтоон барьж чадлаа. Тоогоор тоглоод ч хамаагүй, өнөөдрийг аргацаахаар боллоо.

 

Тэгвэл асуулт байна. Яагаад анхнаасаа нас барсан бүхнийг коронавирусийн халдварын улмаас гэж тоолж, мэдээлсэн юм бэ?! Нас баралт 1000 хүрэнгүүт яагаад энэ хүн зүрх судас, тэр хүн чихрийн шижин, мэдрэл, элэг, бөөрний эмгэг, хавдар, хэт таргалалтын улмаас нас барсан гэж ялгаж салгах болов? Жил хүрэхгүй хугацаанд 1000 хүн алдчихсан хар түүхийг далдлахыг хүсээ юу?

 

Тэр хүн архаг хууч өвчтэй байж болно. Зүрх бөөр нь өвддөг, хавдартай, хэт таргалалттай. Тэгвэл коронавирусийн халдвар аваад л тэр бүх хууч өвчин нь сэдэрч, илүү хүнд байдалд орж, амь насаа алдаж байгаа юм биш үү. Үүнийг коронавирусийн халдвараас ялгаж салгаад байх ямар шаардлагатай юм бэ. Тэр хүн коронавирусийн халдвар аваагүй бол бөөрний, элэгний, хавдрын эмчилгээгээ хийлгээд, өмнөх шигээ амьдрал нь үргэлжлэх л байсан биз дээ. Гэтэл коронавирусийн халдвар авсан гэхдээ өөр өвчнөөр үхсэн гэж иргэдийн мэдрэлээр наадах ямар шаардлагатай юм бэ. Нас барсан хүний тоог дарлаа гээд ямар гавьяа хүртэх юм, эсвэл гайгаас олдох юм уу.

 

Манай улсад коронавирусийн халдвар тархаад бараг жил боллоо. Гэтэл эрүүл мэндийн салбарынхан өнөөдрийг хүртэл учраа олсонгүй. Ялархаж, хэцүү түвэгтэй бүхнийг тооцсон хүмүүс халдварын тохиолдол, нас баралтын тоон дээр л толгойгоо ажиллуулж байгаа бололтой. Эцэстээ бууж өгөөд иргэдийг амь амиа бодоорой гэж ил цагаан хэлж байна. Шинжилгээ авахгүй, эм өгөхгүй, эмч очихгүй, өөрсдөө амиа хичээ гэж хэлж байна. Амны хаалтандаа найд, гараа угаа гэж улиг болсон зөвлөгөөгөө өглөө. Уучилж өршөөгөөрэй, Улаанбаатарт амны хаалтгүй хүн байхгүй. Маск зүү гэсэн зөвлөгөө чинь одоо хэний  ч чихэнд наалдахгүй, учир нь хэнээр ч хэлүүлэхгүй иргэд бүгд зүүж байгаа. Хэн ч халдвар авахыг, өвдөхийг, үхэхийг хүсэхгүй.

 

Мэдээж иргэдийн зарим нь эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулж байгаа байх. Тэглээ гээд бүхнийг хамруулах шаардлагагүй, өөрөө тестээ авч өөртөө шинжилгээ хийгээд, өөрийгөө эмчилж яваа мянга мянган хүн байгаа. Тэд төрөөс, эрүүл мэндийн салбараас юу ч хүсээгүй, гуйгаагүй. Угаас өрхийн эмнэлгүүд, эмч нар тоохоо болиод удаж байгаа.

 

Ажилдаа ял үүрсэн мэт хандаж, эцэстээ иргэдийг буруутгаж, айдаст автуулахаас өөрийг хийхгүй бололтой, энэ эрүүл мэндийн салбарынхан. Цар тахалтай тэмцэж байгаа, хүнд хэцүү байгаа, өргөсөн тангарагтай аврагч нар гэж ойлгохыг хичээж  байгаа ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх хэрэггүй л болов уу. 

 

Нас баралт 1000 хүрлээ гээд эмч нарыг, эрүүл мэндийн салбарыг буруутгаж, "барьж идэх" хүн олон биш. Үнэнийг зөвөөр мэдээлж, иргэдийн мэдрэлээр наадахгүй байхыг хүсье. Ядаж эрүүл мэндийн салбартаа итгэж найдмаар байна.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Ай хөөрхиййй яанааааа оюукаааа амрааааа мамраааааа?
2021-09-11
Mgl:
Hotlooroo niarahgeed geed baina uu hotlooroo chuulah geed baina uu ??? Chutgur buu med !!! Toolood diilehgui gej baigaa yum baina!!! Tenger burhan iveeh boltugai
2021-09-11
Zochin:
Hariutslaggui muu ajilj bgaa ni unene shdee!!!
2021-09-11
ЕС Оюун-эрдэнэ, шадар сайд , хотын дарга нар огцрох цаг нь болсон. Ковид бол ханиад гэх байдалтай, амь насаа алдсан 1000 хүн үхэлд хэн буруутай вэ?
2021-09-10
Zochin:
Хүний өмнөөс өвдсөн шиг эмч нарыгбитгий загнаад бай. Хийдгээ сайн хийж бгаа. Тоо зөв буруу гээд бидэнд ямар хамаатай вэ
2021-09-10
Зочин:
Энэунэхээр болохоо байлаа шуу ер сайд нь ямарч сайдыг огцруулахгуй гээд энэ эруул мэндын сайд гэж нохор ер нь юм хийж бна уу тэр зам тээврийн сайдыг хар нуурс нь зогслоо дарханы зам там боллоо осол их гарч бна болж бна уу арай л бна ажиллаа хий
2021-09-10
Сандаг:
Жил гаруй л тоогоор тоглож , нэг хүн 8,9 сая төгрөгөөр эмчилнэ , 21 хоног карантилна гэх зэргээр иргэдээ шулж мөлжсөн нь ил гарах гээд сандарч бн, УОК Засагт байж баяжигчид.
2021-09-10
Өөлөөд байх хэрэг байна уу? Суурь өвчний шалтгаант, короновирусын шалтгаант гэдгийг ялгаж салгах хэрэгтэй гэж ойлголоо.
2021-09-10
Санаандгүй алдаад бичсэн юм болов уу гэж бодлоо
2021-09-10
Zochin:
Хүний өмнөөс өвдсөн шиг эмч нарыгбитгий загнаад бай. Хийдгээ сайн хийж бгаа. Тоо зөв буруу гээд бидэнд ямар хамаатай вэ