COVID-19: Дани бүх хязгаарлалтаа цуцалсан Европын анхны улс боллоо
2021-09-10

Коронавирусийн эсрэг бүхий л арга хэмжээгээ бүрэн цуцалсан Европын анхны улс нь Дани боллоо. Өнөөдөр, коронавирусийн алдварыг онц аюултай өвчин гэж тодорхойлж байсан журмын хүчин төгөлдөр хугацаа дуусаж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Энэ журмын хугацаа дууссанаар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шат дараатай цуцлан, 10 дугаар сарын нэгэн гэхэд үлдсэн бүх хязгаарлалтыг цуцлах юм байна.

 

Ингэснээр Дани улс даяар зоогийн газар, спорт танхим, шөнийн клубуудээр үйлчлүүлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй, гагцхүү коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст л хөл хорио үйлчлэх аж. Харин эрүүл иргэд ажлын байрандаа, хүүхдүүд сургуульдаа эргэн орох боломжтой болжээ.

 

Данийн эрх баригчид хязгаарлалтын бүх арга хэмжээнүүдээ есдүгээр сарын 10-ны өдөр цуцлахаар төлөвлөж байгаа талаарх мэдээллийг тус улсын Эрүүл мэндийн яам наймдугаар сарын сүүлээр гаргаж байлаа. Данид халдварын эсрэг дархлаажуулалтын төвшин өндөр байгаа бөгөөд хязгаарлалтуудыг цуцалсаны дараа нөхцөл бйдал хүндэрвэл дахин хязгаарлалт тогтоож болзошгүйг Эрүүл мэндийн сайд Магнус Хойнике анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин