Чамирхал болсон ХОР буюу электрон тамхийг хориглосон улс орнууд
2021-09-11

Монгол Улсад хуулиар зохицуулагдаагүй тамхин бүтээгдэхүүний нэг нь электрон тамхи. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан гэгдэн анх зах зээлд гарч ирсэн энэ бүтээгдэхүүнтэй холбоотой хууль эрхзүйн зохицуулалт байхгүйгээс сүүлдээ хүүхдүүд ч электрон тамхины утаа сорон зогсох нь элбэг харагдах болж. Хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, тамхинаас гаргах зориулалттай гэгддэг ч үнэн хэрэгтээ утаат тамхитай ижил хор хөнөөлтэйг олон улсын эрдэмтэд тогтоогоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Электрон тамхины хор хөнөөлийн талаар сэрэмжлүүлэх үүднээс олон хүний эрүүл мэндэд хор хохирол учирсан, энэ бүтээгдэхүүнийг хориглосон цөөн жишээг хүргэж байна. 

 

Америкт олон хүн электрон тамхинаас үүдэж сэхээнд оров 

 

2019 оны наймдугаар сард Америкийн 14 мужид эмч нар уушгины үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн 215 тохиолдол бүртгэсэн бөгөөд үүний шалтгаан нь электрон тамхи гэж мэдэгдэж байв. Тухайн үед эх сурвалжуудын мэдээлснээр, электрон тамхи татдаг өвчтнүүд дээрх өвчнөөр өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зарим нь эрчимт эмчилгээний тасаг, уушгины хиймэл амьсгалын аппаратад орж байлаа.


Өвчтөнүүд амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хөндүүрлэх, зүрхний цохилт хурдсах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан бөгөөд тэд эмнэлэгт хандахаас өмнө электрон тамхи хэрэглэж байсан учир энэ нь уушгины ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэж эмч нар мэдэгдсэн юм.

 

Ердөө 2019 оны наймдугаар сард гэхэд л АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн дунд уушги амьсгалын замын өвчлөл гарсан тохиолдол олноор бүртгэгдэж 215 хүн эмнэлэгт хандсан байна. Мөн таван хүн нас баржээ. 

 

Ингээд электрон тамхи хэрэглэснээс үүдэлтэйгээр олон хүн өвдөж, нас барсан тул үнэртэй электрон тамхи худалдахыг  Сан-Франциско хориглосон юм. Түүнчлэн АНУ даяар 21 насанд хүрээгүй хүмүүст электрон тамхи худалдах тушаалд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2019 оны есдүгээр сард гарын үсэг зурж байлаа.


Электрон тамхи үйлдвэрлэгч олон компани жимсний амт үнэртэй электрон тамхи гарган, энэ нь насанд хүрээгүй хэрэглэгчдийг татаж байгаа талаар Америкийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн бөгөөд ингээд зах зээл дээр зөвхөн амт, үнэргүй электрон тамхийг үлдээсэн юм. 

 

 

Энэтхэг, Хятадад электрон тамхийг хориглов 

АНУ-ын араас энэ төрлийн тамхийг хориглосон улс нь Энэтхэг юм. Энэ улс 2019 оны есдүгээр сараас электрон тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, тээвэрлэх, худалдах, дэлгэрүүлэх, хадгалах, сурталчилахыг хориглосон юм. Хоригийг зөрчвөл нэг хүртэлх жилээр хорих ял оноох бол давтан зөрчил гаргавал хорих ялын хугацааг гурав хүртэлх жил болгон нэмэхээр шийдсэн. Энэтхэгт электрон тамхины үйлдвэрлэл байдаггүй, харин энэ улсад гадаад улс орнуудын 400 орчим электрон тамхины брэнд худалдаалагддаг аж. 

 

Мөн л 2019 онд Хятадын эрх баригчид цахим худалдаагаар дамжуулан электрон тамхи борлуулахыг хориглосон  юм. Ингэснээр, электрон тамхи худалддаг бүхий л сайт, гар утасны апликейшнүүдийг хааж, цахим ертөнц дэх маркетингийн сурталчилгаануудыг зогсоожээ. Энэ алхам нь  өсвөр насныхныг электрон тамхины хор хөнөөлөөс хамгаалахтай холбоотой байсан юм.

 

Электрон тамхи аврал биш ХОР 

 

Электрон тамхи хэрэглэгчид утаат тамхиа хаях, тамхины үнэрээс зайлсхийх, "эрүүлээр" тайвшрах, сэтгэлзүйн зуршил, таатай яриа өрнүүлэх, зүгээр л чамирхах гэж гээд олон зорилгоор энэ бүтээгдэхүүнийг хэрэгоэлэн байна. Хэдийгээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчид электрон тамхийг хоргүй гэж боддог ч энгийн утаат тамхитай ижил хор уршигтай гэдгийг батлах олон судалгаа гарсаар байгаа юм.

Түүнчлэн Австрали, Бразил зэрэг 27 оронд электрон тамхины худалдааг хэдийнэ хориглосон. Өмнө нь Канзассын их сургуулийн эрдэмтэн Маттиас Салатегийн удирдсан судалгааны багийнхан судалгаа хийгээд электрон тамхианас гардаг уур нь амьсгалын замаас чийг гарахад саад болж улмаар уушгины ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй гэж мэдэгдэж байлаа. 


Үүнээс өмнө ч электрон тамхины хор уршгийн талаарх судалгаанууд гарч байсан бөгөөд никотин агуулдаг электрон тамхинуудын зүрх судасны системд үзүүлдэг хор нь  энгийн тамхинаас гурав дахин их гэдгийг Германы эрдэмтэд тогтоож байлаа. Мөн үүнээс хоёр жилийн өмнө Грекийн эрдэмтэд никотингүй электрон тамхи зүрх судсанд муу нөлөөтэй гэж мэдэгдэж ыайсан бол Америкийн Рочестерийн их сургуулийн эрдэмтэд электрон тамхины уур шүдэнд үрэвсэл үүсгэдэг хэмээн мэдэгдэж байсан юм. 

 

Электрон тамхины уурших шингэн нь глицерин, пропиленгликоль (Е1520), амт оруулагч нэмэлт, никотин (никотингүй ч бий ) агулдаг байна. Беркли дэх Лоренсын нэрэмжит Үндэсний лабораторийн эрдэмтдийн тогтоосноор электрон тамхи татах үед гарч буй ууранд 31 төрлийн аюултай бодис агуулагддаг аж. 

 

Амт оруулагч нэмэлтүүдийн 75 хувьд  диацетил хэмээх бодис ашигладаг бөгөөд "эрдэнэшишийн өвчин" гэх аюулт өвчнийг үүсгэдэг байна. Энэ өвчин эрдэнэшиш үлдвэрлэгч компанийн ажилтнуудаас илрүүлж байсан тул ийм нэртэй болжээ. Диацетил бодисыг хүнсэнд хэрэглэж болох ч удаан хугацаанд татаж, амьсгалж хэрэглэвэл нэн аюултай байдаг гэнэ. Ингэснээр уушгины судсуудыг нарийсгаж, үрэвсэл, шарх үүсгэдэг байна. 

 

Пропиленгликоль нь биед хуримтлагдаж, харшил үүсгэн, элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг аж. Проплингликоль болон глицерин нь дулааны задралд орсноор хортой шинж чанартай болдог байна. Электрон тамхины шингэнд агуулагдах амт оруулагчид нь амьсгалын дээд замд харшил өвчин үүсгэхээс эхлээд архаг багтраа ч үүсгэдэг аж. Харин шингэнд агуулагдах никотин нь хамааралтай болгохын дээр олон төрлийн хавдар үүсгэдэг хэмээн эрдэмтэд анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene heden tamhini kompaniud orlogui bolohno geed ih l harluulalt hiij bga yum bn daa
2021-09-21
Tamhinaas tatgalziya:
Ene elektron ch bai tatdagji tamhi ch bai tatgalzah estoi negent tatdag bol elekgroniig tatsan ni ZUV l duu tatdag tamhinaas uur hortoi yum gej Haana baihaw jjild hichneen say hun nas bArdAg bilee
2021-09-21
Zochin:
Шар шүдлээд гар хуруунаас нь үнэр үнэртээд явдаг үе өнгөрөх нь энэ электрон тамхи чинь ядаж үнэр амт нь зүгээр юм чанар нээх ялгаагүй өол ядаж гоёийг цэвэрхэнийг нь хэрэглээчээ дуракуудаа
2021-09-21
Аль Германы эрдэмтэд ямар судалгаагаар тийм онош гаргаж байсийн? Шууд-ынхан дандаа юм зохиож бичдэг ээ больмоор байна. Их Британий эрүүл мэндийн яам цахилгаан тамхи нь энгийн тамхинаас 95% аар аюулгүй болно гэдэг мэдэгдэл гаргасан. Мөн тэр байр сууриаа хамгаалсаар байгаа.
2021-09-15
Zochin:
Unen yum bichsen bna, elektron tamhi jiriin tamhinaas iluu uushigiig horduuldag
2021-09-12