А.Ариунзаяа сайдын зарласан "уралдаан"
2021-09-11

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан ажил олгогч нартай уулзахдаа "Улсын төсвөөс 2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна" гэдгийг хэлэв. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, олон хүүхэдтэй зэргээр төрийн халамж зайлшгүй шаардлагатай хүмүүс олон бий. Тэдний хажуугаар хөдөлмөрийн чадвартай ч ажил хийхгүй гэртээ хэвтээд халамж идэгчид ч цөөнгүй байгаа. Тэднийг ажил хийдэг болгох, ажлын байраар хангах нь үе үеийн Засгийн газрын шийдвэрлэх том ажил байв. Гэвч Засгийн газар бүр энэ асуудлыг барьж авдаггүй байлаа. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төр халамжлах хүнээ л халамжилна гэдгийг мэдэгдэв. Тиймдээ ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа жийп унаж, хаусанд амьдардаг хүмүүсийг хүнсний талонаас хасна гэж зоригтой дуугарав. Бүр аймаг, сумд, хороодыг хүнсний талонгүй болгохоор "уралдуулж" эхлэв.

 

Өнгөрсөн наймдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй анхны сум боллоо гэж зарлав. Харин өчигдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хороо хүнсний талонгүй хороо болсноо мэдэгдэв. Энэ сум, хороод хүнсний талон авдаг байсан иргэдээ ажилд зуучилсан гэсэн үг. Төрөөс өгөх халамжийн хэдэн төгрөгийг царайчилж суух бус өөрийн хүч хөдөлмөрөөр илүү их орлого олох хүсэл сонирхолтой иргэдийг төр дэмжсэн нь энэ. 

 

Хэдий чинээ иргэдээ дэмжиж, ажилтай, орлоготой болгоно төдий хэрээр тухайн аймаг, сум, баг, хорооны удирдлагын ажил ч үнэлэгдэнэ.  

 

 

Цаашид ч энэ ажлыг улам эрчимжүүлнэ гэдгээ А.Ариунзаяа сайд хэлж буй. Халамжаас татгалзан ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалтыг нэмнэ гэдгээ ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэгэхээр эрүүл саруул бие хаатай, хөдөлмөрлөх боломжтой иргэн та халамж горьдон суусаар байвал нэг л өдөр хоолны мөнгөнөөсөө салж магадгүй. Учир нь төр халамж горьдон суугчдыг бус хөдөлмөр эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ ил тодоор зарлаж, энэ чиглэл рүү анхаарч эхэллээ.

 

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийг халамжинд зарцуулах бус ажлын байр бий болгож, энэ хэмжээний хөрөнгийг тэр хүмүүсийн хөдөлмөрөөр бий болгон, айл өрхөөс эхлээд улс орноо тэжээн тэтгэх боломж бидэнд бий. 

 

М.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Тэр машин унаатай сөртлөө талон авдаг байсан өлөн сдануудыг нэр устай нь зарлаад, тийм хариуцлагагүй ажиллаж байсан хороо хорины хүмүүсээр нь буцааж төлүүлээч эээ. Хэнтийн БаянОвоо, Баянголын 2-р хорооныхон мундаг байна шүү. Гар хөдөлбөл ам тосдоно гэгчээр ажил хөдөлмөр нь бүтэмжтэй ашиг орлого нь үргэлж өсөж байх болтугай
2021-09-12
Mash zuv bna. Sain ajillaj bna. Ajil hiivel am tosdono.
2021-09-11