NYT: АНУ алан хядагчийг устгах гэж байгаад андуурч өөр хүнийг хөнөөжээ
2021-09-11 11:54

Наймдугаар сарын 29-ний өдөр АНУ нисэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгч, халдлага үйлдэхээр завдаж байсан этгээдийг устгасан талаарх мэдээлэл гарч байлаа. 

Афганистан: АНУ-ын пуужингийн цохилтод өртөн 6 хүүхэд амиа алдав

Гэтэл ийнхүү алан хядагчийг устгахдаа андуурч, "Исламын улс" бүлэглэлийн алан хядагчийн оронд Америкийн NEI буяны байгууллагад инженерээр ажилладаг байсан 43 настай Земари Ахмадиг устгажээ. NYT сонины эх сурвалжууд түүнийг алан хядагчидтай холбоогүй байсан хэмээн өгүүлсэн байна. 

 

Ахмади АНУ-аас орогнол хүсэхээр төлөвлөж байсан бөгөөд NYT сонин үүний баримт болгон амиа алдсан эрийн хамт олон болон гэр бүлийн гишүүдтэй нь ярилцсанаа нийтэлжээ. 

 

Энэ мэдээллийн дараа АНУ тайлбар хийсэн байна. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби "наймдугаар сарын 29-нд явуулсан ажиллагаа нь Кабулын нисэх буудал дээр дахин халдлага болох зайлшгүй аюулаас сэргийлж чадсан" хэмээн мэдэгдсэн байна. 

 

"Цохилтыг нарийвчилсан тагнуулын мэдээлэл дээр үндэслэн хийсэн" хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Кирбигийн онцолсоноор, АНУ-ын Зэвсэгт хүчний төв компандлал цохилтын үр дүнг үнэлэх ажлаа үргэлжлүүлж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин