Талибуудыг эсэргүүцэгчид Панжшерийн гурван нутгийг эзлэн авчээ
2021-09-11

Афганистаны Үндэсний эсэргүүцлийн фронт өмнө нь талибууд хяналтаа тогтоосон гэж зарлаж байсан Панжшерийн гурван нутгийг эзлэн авснаа зарлалаа. ТАСС агентлагийн мэдээлснээр, Дара, Абшар, Парьян гэсэн мужийн хойд нутгуудад Үндэсний эсэргүүцлийн фронт хяналтаа тогтоосон байна.

 

"Талибан" хөдөлгөөний дайчдаас олон арван хүн алагдаж, шархдан, ихээхэн хохирол амссан гэж Фронт мэдээлжээ. Харин энэ мэдээлэлд "Талибан" ямар нэг тайлар өгөөгүй байна.

 

Эргэн сануулахад, талибууд Афганистанд хяналтаа тогтоосны дараа тэдний мэдэлд ороогүй цорын ганц муж нь Панжшер байсан юм. Энд "Панжшерийн арслан" хочит домогт командлагчийн хүү Ахмад Масудын удирдлаган дор сөрөг хүчин бүрэлдэж, фронт байгуулан талибуудтай тулалдаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэднийг ялагдсан гэж талибууд мэдэгдсэн ч фронтынхон тулаанаа үргэлжлүүлсээр байгаагаа удаа дараа мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин