АНУ таваас дээш насныхныг вакцинд хамруулна
2021-09-13

АНУ-д энэ онд багтаан 5-12 насныхныг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулах ажлыг эхлүүлж магадгүй талаар ВВС мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын сүүлээр Пфайзер компани хүүхдийн вакцины эмнэлзүйн судалгааг дуусгах бөгөөд  энэ вакциныг нэн хурдан хугацаанд зөвшөөрөхөд хангалттай мэдээлэл өгсөн гэж АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газар найдаж байгаа гэнэ. 

 

Харин Модерна компани эмнэлзүйн туршилтаа энэ оны эцэс гэхэд дуусгана гэж Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын Биологийн бэлдмэлийн үнэлгээ, судалгааны төвийн захирал, доктор Питер Маркс мэдээлжээ.

 

"Дархлаажуулалт ойрын саруудад эхлэх байх. Пфайзщр компани есдүгээр саоын сүүлээр таваас дээш насны хүүхдүүд дээр хийсэн туршилтаа дуусгана" хэмээн Маркс өгүүлжээ. Түүний өгүүлснээр, "хэдэн долоо хоногийн туршид" судалгааны үр дүнг судлах гэнэ. Түүнчлэн хамгийн бага насныханд буюу зургаагаас дээш сартай хүүхдүүд дээр вакциныг туршиж байгаа гэдгийг Маркс мэдээлжээ. 

 

Дэлхийн аль ч оронд 12 хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулаагүй байгаа. Гэвч хүүхдүүд хичээлдээ эргэн орсон энэ үед вакцинд хамрагдаагүй өсвөр насныхан өвдөх эрсдэлтэй, ингэснээр вирус цаашид мутацид орох аюултай гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин