Эрхүү мужид гашуудал зарлана
2021-09-13

Эрхүү мужид L-410 онгоц осолдох үед амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж есдүгээр сарын 15-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлахаар болжээ. Энэ талаар Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев Инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

 

"Есдүгээр сарын 15-ны өдөр Эрхүү мужид Гашуудлын өдөр зарлана" хэмээн тэрбээр мэдэгдсэний дээр амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүмүүсийн ар гэр материаллаг тусламж авна гэж онцолжээ. 

 

"Амиа алдсан хүмүүсийн ар гэрт тус бүр нэг сая рубль, хүнд гэмтсэн хүмүүсийн ар гэрт 500 мянган рубль, дунд зэргийн гэмтэлтэй хүмүүст 250 мянган рубль, хөнгөн гэмтэлтэй хүмүүст 100 мянган рублийн тусламж үзүүлнэ" хэмээн Эрхүү мужийн захирагч мэдэгджээ.

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 12-ны өдөр Эрхүү мужид L-410 онгоц ослын буулт хийх үед дөрвөн хүн, тэр дундаа нэг нисгэгч амиа алдсан юм. Энэ ослын улмаас хүнд гэмтсэн гурван хүн сэхээн амьдруулах тасагт байгаа бол 11 хүн эмлэгэт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин