Хойд Солонгос пуужин хөөргөжээ
2021-09-13

БНАСАУ алсын тусгалтай далавчит пуужин туршсан талаар даваа гарагт шилжих шөнө Хойд Солонгосын KCNA агентлаг мэдээлжээ. Пуужин хөөргөх үед өндөр албан тушаалтнууд байлцсан бөгөөд туршилт амжилттай болсон гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 11. 12-нд хийсэн туршилтын явцад пуужингууд 1500 км зайг туулж, байгаа устган, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн усанд унасан гэж KCNA мэдээлжээ. 

 

Өмнө нь, зургадугаар сарын дунд үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын хурал дээр тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэл хийхдээ улс орон нь "АНУ-тай хэлэлцээ хийхэд ч , сөргөлдөхөд ч бэлэн байх ёстой" хэмээн онцолж байв.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын сүүлээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид Хойд Солонгосыг Йонбен дахь эрдэм шинжилгээ, судалгааны төвд цөмийн туршилтын реактораа дахин ажиллуулсан байж болзошгүй хэмээн мэдэгдэж байлаа. Хөргөх усыг асгах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан тул олон улсын агентлагийн шинжээчид ийнхүү дүгнэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин