Иргэд АстраЗенека вакциныг сонгохгүй байгаа тул 45 мянган тунг устгана
2021-09-13

Британи-Шведийн хамтарсан АстраЗенека компанийн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины 45 мянган тунг Чехд устгахаар бэлдэж байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Энэ сар гарсаар тус улсад хугацаа нь дууссан шалтгаанаар АстраЗенека компанийн үйлдвэрлэсэн 20 мянган тун вакциныг устгасан юм. Аравдугаар сард дахин 55 мянган тун вакцины хугацаа дуусах аж. Үүнээс 10 мянган тунг хоёр дахь тун болгон ашиглах бөгөөд харин үлдсэн 45 мянгыг нь устгах гэнэ. Чехийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, иргэд АстраЗенека вакцинаар тариулах хүсэлгүй байгаа тул ийнхүү илүүдэл гарах болжээ. 

 

Одоо тус улсад Пфайзер, Модерна, Жонсон энд Жонсон компанийн вакцинуудыг нийлүүлж байгаа бол АстраЗенека вакциныг цаашид худалдан авахгүй байхаар тогтсон байна. Энэ улсад хүн амын 67 хувь нь бүрэн тунд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өөр улсад тусламж болгоод өгчихгүй
2021-09-13