БНАСАУ пуужин хөөргөсөн талаар Пентагон тайлбар хийв
2021-09-13

Хойд Солонгос есдүгээр сарын 11. 12-ны өдрүүдэд далавчит пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл есдүгээр сарын 13-ны өглөө олон улсын хэвлэлүүдээр гарч эхэлсэн. Энэ талаар Пентагон тайлбар хийжээ. 

 

Пентагоны Энэтэг, Номхон далайн командлалын мэдэгдсэнээр Пхеньян дахин пуужин хөөргөсөн талаар АНУ-ын эрх баригчид мэдэж байгаа, холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэнэ. 

 

"БНАСАУ далавчит пуужингууд хөөргөсөн талаарх мэдээллийг бид авсан. Холбоотнууд болон түншүүдийнхээ хамтаар нягт харилцаатай зөвлөлдөж, нөхцөл байдлыг ажиглаж байна" хэмээн Энэтхэг, Номхон далайн командлалын мэдэгдэлд өгүүлжээ. Америкийн талын үзэж байгаагаар Пхеньяны энэхүү үйлдэл нь БНСАУ "ухьдын адил цэргийн хөтөлбөрөө хөгжүүлэхээр чармайж байгаа"-ийн илэрхийлэл бөгөөд "энэ нь БНАСАУ-ын хөрш орнууд төдийгүй олон улсад аюул занал учруулах" гэнэ.

 

Түүнчлэн, Өмнөд Солонгос болон Японыг хамгаалах тал дээр АНУ хатуу зогсоно хэмээгээд "Бүгд Найрамдах Солонгос Улс болон Японыг хамгаалах АНУ-ын эрмэлзэл эргэлт буцалтгүй хэвээр байна" гэж онцолжээ.

 

Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг далавчит пуужинг есдүгээр сарын 11. 12-ны өдөр туршсан талаарх мэдээллийг даваа гарагт нийтэлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр туршилтад өндөр албан тушаалтнууд оролцсон бөгөөд туршилт амжилттай болж, пуужингууд 1500 км зай туулж, Хойд Солонгосын нутаг дэвсгэрийн усанд унасан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өмнөд со амэрик 2 цэргийн сургууль хийдэг байж
2021-09-13