Гэнэтийн шийдвэрээс болж, 10 тэрбум төгрөгийн Арбидол эмийг устгах нөхцөл үүслээ
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалтад хувийн хэвшлийн төлөөлөл үг хэлж, тулгамдаж буй асуудлаа төрийн удирдлагуудад хүргэж байна.
Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням төрийн шийдвэр уялдаагүй, огцом гардаг нь хүндрэл учруулж байгааг хэллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногоос Арбидол эмийг коронавирусийн эмчилгээнээс хассан байна. Гэтэл энэ шийдвэрийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Хүний эмийн зөвлөл, ЭМЯ-ны эмзүйн салбар зөвлөл мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болго гэсэн шийдвэрийн дагуу ААН-үүд нөөцөлсөн. Одоо бидэнд байгаа мэдээллээр 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц байна. Бас 7 тэрбум төгрөгийн гэрээ хийгдээд, эхнээсээ таван авалтаа хийж байна.
Эмчилгээнээс хасагдсан учраас энэ эм хэрэглэгдэхгүй хог болно. 10 гаруй тэрбум төгрөгийн эм ирээд устгагдах нь байна. Энэ мэт ойлгомжгүй, огцом шийдвэр ардаа эдийн засгийн хохирол дагуулж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж байхыг тэрбээр хүсч байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ