МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн анхны ДАВАА
2021-09-13
Гэрэл зургийг MPA.mn

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах намрын ид ажлынх үетэй зэрэгцээд УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль явагдана. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид энэ долоо хоногт сонгуулийн төв байгууллагаас батламжаа гардан авах юм. Намрын ажилтай зэрэгцсэн нөхөн сонгууль эрх баригч хүчний дарга Л.Оюун-Эрдэнийн тухайд хариуцлагатай гараа. Аль нэг сонгуульд намаа, нэр дэвшигчээ ялуулах нь намын даргын үндсэн үүрэг. Хэдийгээр  тухайн сонгуулийг хариуцсан ажлын хэсэг, баг ажилллах ч ялсан, ялагдсан аль ч тохиолдолд намын даргын автораар явна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар  ялалт байгуулсны дараагаар МАН бага хурлаараа Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон. Тиймээс МАН-ын дүрмээр Их хурал хуралдуулах шаардлагагүй, МАН-ын албан ёсны дараагийн дарга гэж үзэж, УДШ бүртгэсэн байгаа.

 

Эрх баригч хүчин МАН УИХ-ын нөхөн сонгуулийн 18 дугаар тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг, УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугарыг нэр дэвшүүлээд, СЕХ бүртгээд байгаа. Энэ хоёр нэр дэвшигчийн тухайд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өссөн, хоёр ч удаа УИХ-д сонгогдсон нутгийнх нь хүн. Тиймээс Ц.Идэрбатыг нөхөн сонгуульд намын тэр дундаа намын даргынхаа итгэлийг алдахгүй сонгогдоно гэж үзсэн байх. Харин УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын тухайд асуудал өөр өнцгөөс яригдаж, харагдаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН, МАХН нэгдсэний тохироо үргэлжилж байгаагийн илрэл. Э.Батшугар өмнөх УИХ-ын сонгуулиар энэ тойрогт МАХН-аас нэр дэвшиж байсан. Тиймээс Э.Батшугарыг Сонгинохайрханчууд МАН-ын гэхээсээ МАХН-ын, Н.Энхбаярын хүү гэдгээр нь тод харах магадлалтай.

 

Эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрын 200 хоног саяхан болж өнгөрсөн. Цар тахлын халдварын нөхцөлд иргэдээ вакцинжуулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж,  эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхээр 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь энэ Засгийн газрыг хэлэх үгтэй, хийсэн ажилтай болгосон нь маргаангүй.

 

Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулж, гуравдугаар иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Басхүү 11-ээс доошхи насны хүүхдийг өнөөдрөөс томуугийн эсрэг вакцинжуулалт хийж эхэллээ. Гэсэн хэдий ч халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, эмч, эмнэлгийн ажилтны боловсон хүчний хомсдолд орж, орны тоо хүрэлцээгүйгээс халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдан, эмчилгээгээ авч байна. Тиймээс төр, засаг энэ цагт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах бодлогыг нэн тэргүүний тавьсаар ирлээ.

 

Үүнтэй зэрэгцээд ажлын байрыг хадгалж, эдийн засгаа сэргээхээр аж ахуйн нэгжүүдийг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож  байгаа. Энэ хүрээнд 54.5 мянган аж ахуйн нэгжид ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй 1.8 их наяд төгрөгийн зээл олгож, 635 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 320 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл олгожээ. Мөн иргэдэд 599 төгрөгийн ипотекийн зээл олгосон юм. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 130 мянган ажлын байр алдахаас сэргийлж, 225 мянган ажлын байрыг хадгалж чадлаа гэсэн тоон мэдээлэл байдаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд -5.3 хувьтай гарч байсан бол 10 их наядын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 6.3 байгаа бөгөөд оны төгсгөлд 6.9 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ эдийн засаг өсч байгаа гэх энэ тоон үзүүлэлт хөрсөн дээр хэрхэн буухаас хамаарна. Учир нь  цаасан биш өрхийн төсөвт мэдрэгдсэнээр эдийн засгийн үзүүлэлтийг дүгнэх хэрэгтэй.

 

УИХ хаврын чуулганаа завсарлуулахаас өмнө Коронавирусийн цар тахлын үеийн хуулийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Тиймээс ч сар бүр хүүхдийн 100 мянган төгрөгий үргэлжлүүлэн олгож, цахилгаан, дулаан, ус, хогний мөнгийг төрөөс төлж байгаа нь  иргэдийн амьжиргаанд  эергээр нөлөөлж, үр өгөөжөө өгч байна. Гэсэн хэдий ч өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ШТС-уудад зарим төрлийн шатахуун ховордсон нь иргэдийн сэтгэлзүйд шатахууны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа. Учир нь шатахууны хомсдол үүсвэл, шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгддэг зах зээлийн бичигдээгүй хууль үйлчилнэ.

 

Ямартай ч МҮЭ-ийн байгууллагаас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүргэх саналыг Засгийн газар хүргүүлээд байгаа. Харин ирэх намрын чуулганаар Сэргэлтийн эдийн засгийн хуулийг боловсруулан өргөн бархиаар Засгийн газар ажиллаж байгаа юм билээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн үйл ажиллагаа  ийнхүү үргэлжилж, иргэд эдийн засгийн сэргэлтийг хүлээж байгаа. 

 

Харин парламентад үнэмлэхүй олонхи МАН-д хоёр суудлаа бусдад алдах асуудал биш ч экс намын дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран ажиллаж,  экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүүг нөхөн сонгуульд нэр дэвшүүлж, АН-аас сонгогдож байсан экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар зөвлүүлж байгаа эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гараа хийгээд даваа энэ нөхөн сонгууль юм. Тиймээс ч МАН-ын  шинэ дарга Л.Оюун-Эрдэнийн улс төрийн чансааг энэ удаагийн  нөхөн  сонгууль тодорхойлно.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шинэ дарга еронхий сайд маш сайн ажиллах хэрэгтэй бна унэхээр дунгээ тавиулна шуу дээ муу дун авбал ажиллаа огох л байх даа ард тумэн харж л байя амжилт хусье
2021-09-14
Ter urgats huraaltand oroltsoj bgaa OYUTNUUDAD odriin 60-80 myngan tug uguh ystoi. Tanai zasgiin gazriin hulgaich JDUchid,luivarchid 1 mashiniig 250-350saya tugrugaar avch luivar hiideg.
2021-09-13
Zochin:
Унэхээр шинэ даргад дун тавих сонгууль шуу дээ цаашид намын дарга байхыг шийдэх л сонгууль болно доо амжилт хусье
2021-09-13
Nam bus irgen:
MAHAH MAXH-aas uur namaas hun songoh heregtei. Huts uhna tavisan bish.
2021-09-13