Тавантолгойн хувьцааны үнэ өслөө
2012-01-22

Дотоодын зах зээл дээр буурч байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-нийн  хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт өсчээ. Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт Таван толгой /4.2%/, АПУ /2.6%/, Монголиа Девелопмент Ресорсес /5.4%/, Монгол Шилтгээн /5.0%/, зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өсчээ. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Өндөрхаан /100.6%/, Цагаан толгой /100.5%/, Монасар /74.3%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгол Савхи /23.5%/, Баяналдар /20.4%/, Адуунчулуун /20.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Мөн тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Женко тур бюро /1.5 сая ширхэг/, Гермес центр /207.1 мянган ширхэг/, Ремикон /196.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас багтжээ. Үнийн дүнгээр Шивээ Овоо /2.7 тэрбум төгрөг/, Тавантолгой /162.5 сая төгрөг/, Женко тур бюро /136.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна. Монголын хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар нийт 80 үнэт цаас арилжигдсанаас 32 үнэт цаасны ханш өсч, 39 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ 27.0 тэрбум төгрөгөөр буюу 1.3%-иар буурч, 1 их наяд 999.3 тэрбум төгрөг болсон байна.
Shuud.mn
Сонин хачин