Афганистан: Баглан мужид босогчид, талибуудын хоорондын тулаан дахин эхэлжээ
2021-09-13

Афганистаны эрх мэдлийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний дайчид болон Үндэсний эсэргүүцлийн фронтынхны хоорондын тулаан Баглан мужид ням гарагт дахин сэргэсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

"Өнөө өглөө Багланы Андарбадын хөндийн Пули-Хасар нутагт талибууд болон босогчдын дайчдын хоорондын тулаан сэргэсэн. "Талибан"-ы пайчд хохирол амсан, тус бүс нутгаас ухрахаас аргагүй болсон" хэмээн ТАСС агентлагт мэдээлэл өгсөн эх сувалж өгүүлээд, одоогоор тулалдаан үргэлжилж байгаа хэмээн онцолжээ.

 

Эргэн сануулахад, АНУ энэ хавар цэргүүдээ Афганистанаас гаргахаар болсон талаараа зарласны дараа "Талибан" бүлэглэл Афганистанд хяналтаа тогтоох өргөн цар хүрээтэйгээр эхлүүлсэн юм. Наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани бүрэн эрхээсээ татгалзаж, эх орноосоо дүрвэж, харин талибууд зэвсэггүйгээр Кабулыг эзлэн авсан. Харин талибуудыг хүлээн зөвшөөрөгүй хүчнийхэн Баглан мужтай зэрэгцээ орших Панжшер мужид Үндэсний эсэргүүцлийн фронт байгуулж, энэ фронтыг Ахмад Масуд тэргүүлэх болсон юм.

 

Есдүгээр сарын 12-ны өдөр талибуудын төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэл хийхдээ Панжшерийг ээзлэн авсанаар Афганистаны бүх нутаг дэвсгэр талибуудын хяналтад орсон гэж онцолж байлаа. Харин Масуд талибуудыг эсэргүүцсэн хэвээр байгаа гээд ард түмнийг бүх нийтийн бослогод уриалсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин