З.Энхболд нарыг АН-аас хөөсөн тухай коммунист шийдвэр гараагүй
2021-09-13

 

Ардчилсан намын гишүүн Ц.Туваан, З.Энхболд, Орхон аймгийн АН-ын дарга Н.Батхуяг, ҮБХ Д.Өсөхбаяр, Архангай аймаг М.Батжаргал, Р.Нямдорж нарыг Ардчилсан намаас хөөсөн тухай  мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой  АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Мягмардаш, дүрмийн хорооны гишүүн Ш.Чинзориг нар оролцож тайлбар хийв.

 

-АН-ын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийн дагуу нэр дурдсан гишүүдийг 4 жилийн хугацаатай намын бүртгэлээс хассан гэх мэдээллийг өгөөд байгаа нь буруу ташаа мэдээлэл юм.Одоо ажиллаж буй Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороон 2017 оны АН-н 7-р их хурлаар батламжлан 4 жилийн хугацаатай томилсон бөгөөд уг дүрмийн хорооны гишүүдийг 2021 оны 4-р сард дахин сунгасан бөгөөд Д.Мягмардаш даргатай үндсэн дүрмийн хороо нь албан ёсны дүрмийн хороо юм. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ нь 2020 оны 6-р сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг АН-ын Үндсэн дүрмийн хороо 2020 оны 7-р сарын 3-ны өдөр хэлэлцэн Үндсэн дүрмийн 3.10-т заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоон баталгаажуулсан.

С.Эрдэнэ нь Монгол Улсын Дээд шүүхэд 2021 онд өөрийгөө Ардчилсан намын даргаар сэргээн бүртгүүлхээр 3 удаа хүсэлт хүргүүлсэн тухай бүрт С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэхээр татгалзсан.

 

 

АН-ын Дүрмийн хороонд гишүүн З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-ын дүрэм зөрчсөн гэсэн мэдээлэл ирээгүй. Тиймээс З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-аас хөөсөн тухай коммунист шийдвэр гараагүй.  Дээд шүүх дотоод маргаанаа өөрсдөө шийдвэрлэ гэсэн. Гэтэл М.Тулгат тэргүүтэй хүмүүс дүрмийн бус шийдвэр гаргаж байна. Энэ бол дүрмийн бус зүйл. Тиймээс АН-ын гишүүд тайван байж болно хэмээн тайлбарлав. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Коммунист шийдвэр гэж юуг хэлж байгаа тэнэг бичээч вэ, тэгж ярих юм бол коммунистууд шиг жинтэй, шударга шийдвэр гаргаж, яг таг биелүүлдэг байсан улс төрийн нам байдаггүй юм. Болохгүйг нь хөөж байж нам цэвэршиж, нэр төртэй байдаг гэдгийг бүү март. Дэлхийн дайнд коммунистууд зөв шийдвэр гаргаж байж ялж гарч байсан түүх бий.
2021-09-13
Зочин:
АН ингэж байгаад л МАН-ы өгөөш болж дандаа ялагддаг шүү дэ. МАН дотроо асуудлаа шийдэж гадагшаа муу мэдээлэлээ гаргадаггүй сэтгүүлчдийг гартаа атгасан гарууд..Төрийн мөнгийг ТВ сэтгүүл сонинд албаны мөнгө болгож гэрээ хийж авилгалддаг болсон шүү дэ
2021-09-13
Женкогийн бууны нохойнууд
2021-09-13