Вакцин тариулаагүй эмч нар олноор халагдаж, эх барих эмчгүй болжээ
2021-09-13

АНУ-ын Нью-Йорк мужийн хойд хэсгийн эмнэлэг жирэмсний хяналт, эх барих үйлчилгээгээ энэ сарын сүүлээр зогсоохоос аргагүй болсон талаараа мэдэгджээ. Учир нь коронавирусийн вакцин тариулахаас татгалзсан эмнэлгийн ажилтнууд ажлаасаа олноор халагдах болсон гэнэ. 

 

Тойргийн эрүүл мэндийн системийн ерөнхий захирал Жеральд Кайерын мэдэгдсэнээр, тойргийн эмнэлэгт ажилтнууд олноороо халагдаж байгаа бөгөөд төрөх тасагт эмнэлгийн ажилтнууд хүрэлцээгүй болсон байна. Эмнэлгийн зургаан ажилтан ажлаасаа халагдах өргөдөл өгсөн бол өөр долоон ажилтан вакцинд хамрагдах хүсэлгүйгээ илэрхийлжээ.

 

"Есдүгээр сарын 24-ний өдрөөс хойш бид үйлчилгээ үзүүлэх боломжгүй боллоо. Олон ажилтан халагдсан тул эмнэлэгт хүүхэд эх барих үйлчилгээг түр зогсоохоос өөр арга байсангүй" хэмээн Кайер мэдэгджээ.

 

Нью-Йорк мужийн хуулиар, эмнэлгийн ажилтнууд вакцины эхний тунгаа тариулах сүүлийн хугацаа нь есдүгээр сарын 27 юм байна. Харин вакцины харшилтай эсвэл өмнө нь вакцин хийлгэхэд гаж нөлөө гарч байсан хүмүүст вакцин тариулахгүй байхыг зөвшөөрөх аж. Одоогоор тойргийн эмнэлгүүдийн 464 ажилтан буюу нийт ажилтнуудын 73 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Aij bgaa.hiilegsen hymyys yu bolj bgag nydeer harj bga uchraas.vac gen yu bolohiig medej bga uchraas.bid ch uuriin eryyl mendiin tuluu unshdag,sudaldag bmaar yum.yg duugyi shahuulj yhsen hohirson mash olon bhd,duulaagyi medeegyi tsarailj suuh yum.hyn biee meddeg,hiilgeh bol bie beldej shinjilgee uguh yostoi.albdaj tolgoi daraalan iim oirhon olon tun hiih turliin buruu gej gadnii olon mergejilten erdemt.emch nar anhaaruulj esergyytsej bhd,vac yildverlegch farm concern uud ashgaa bodoj, tsaanaa uchirtai l bn .
2021-09-16