Польш: Эмч нар эсэргүүцэл илэрхийлж, Засгийн газрын ордны өмнө майхан босгожээ
2021-09-14

Польшийн эмч нар өөрсдийнх нь цалин бага байгааг эсэргүүцэн Засгийн газрын ордны өмнө олон тооны майхан босгожээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ арга хэмжээнд бага эмч, сувилагч, эмнэлгийн аврагчид болон бусад эмнэлгийн ажилтнууд оролцжээ. Тэд ордны өмнө арав гаруй майхан босгож, зурагт хуудас барин эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, цагдаагийн ажилтнууд тэдэнд саад болоогүй, арга хэмжээг зогсоогоогүй гэнэ. 

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид эрүүл мэндийн системд ноогдох зардлыг улсын ДНБ-ийн найман хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардсаны дээр тэдний цалинг нэмэхийг уриалжээ. Цар тахлын үед эмнэлгийн ажилтнууд хангалтгүй байгаа бөгөөд тиймдээ ч нэмэлт ажилтан гэрээгээр ажиллуулах шаардлагатай байгааг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин