Улаанбаатар "УЛААН БҮС" болоход ойрхон байна
2021-09-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Цар тахлын өндөржүүлсэн байдлын зэрэгт байгаа хэдий ч хичээлийн шинэ жил эхэлж, энэ долоо хоногоос оюутнууд танхимаар хичээллэн, Улаанбаатар хот олны их хөлд дарагдаад байна. Хүүхдээ сургуульд нь зөөх эцэг эхчүүд, шинэ оюутныхаа сургуулийн зам, амьдрах байранд нь оруулахаар орон нутгаас хамтдаа ирсэн  ахан дүүс хотын гудамжаар зөрөлдөж, автозамын түгжрэл дээд цэгтээ хүрлээ. 

 

Энэ хэрээр коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалах, эсэх хамгаалах нь иргэний үүрэг болоод байна. Хаваржин, зунжин уулзалдаагүй нэг ангийнхан  хамтдаа хөгжилдөх нь сайхан ч хүүхэд залуус л болсон хойно амны хаалтыг огоорч, амтат зайрмаг, ундаа жүүсийг тамшаалан олны дунд явцгааж байна. 

 

ЭМЯ-ны мэдээллээр орон нутагт халдварын тархалт их байгаа гэсэн хэдий ч хэдхэн хоногийн дараа Улаанбаатар улаан бүс болоход гайхах хэрэггүй. Тиймээс ч зарим эцэг эхчүүд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээ түрдээ цахимаар хичээллүүлж, цагийн байдлыг харзнаж байгааг буруутгах аргагүй. 

 

Өчигдөр Төрийн ордонд Ковидийн хуулийг хэрэгжилтийг хангах түр хороо хуралдаж, мэдээлэл сонслоо. Коронавируст халдварын дельта хувилбарын тархалт нэмэгдсэн, хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээр сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол эрс нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард нийслэлд өдөрт хамгийн олон буюу 1877 тохиолдол бүртгэдэж байсан бол есдүгээр сарын 08-ны өдөр 3825 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн эрүүл мэндийн 41 байгууллага 5413 ор дэлгэж, 5817 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан хотын захиргааны байранд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүст зориулж 145 ор дэлгэн, хүчилтөрөгчийн хоёр үйлдвэр барьж ашиглалтад оруулаад байгаа. Цаашид 2000 ор дэлгэх шаардлагатай байгаа бөгөөд эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүн хүч дутагдалтай байна гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолжээ. 

 

Одоогоор шинжилгээг зөвхөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас дүүргийн тандалтын баг, сайн дурын шинжилгээг дүүрэг тус бүрт нэг цэгээр авч байгаа аж. Мөн хувийн хэвшлийн 10-аад эрүүл мэндийн байгууллага төлбөртэй ПГУ болон түргэлчилсэн тест хийж байгаа.

 

Нийслэлийн нийт 1 499 140 иргэдийн 74.3 хувь буюу 1 114 503 нь нэгдүгээр тунд, 70.1 хувь буюу 1 050 596 нь хоёрдугаар тунд хамрагджээ. Гуравдугаар тунд одоогоор 118 604 иргэн хамрагдаад байгаа аж. Өчигдрөөс “Томуугаас сэргийлье” уриан дор 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг нийтдээ 172 220 хүн/тун вакцинаар дархлаажуулалт эхлүүлээд байгаа билээ. 

 

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн, цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаашид халдвараас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг дэмжих хүрээнд хариуцлагын гэрээ, халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, хариуцлагагүй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг чангатгаж ажиллана.

.

 

 

 

 

Одоогоор нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургуулийн 9824 бүлэгт 331 560 хүүхэд, төрийн өмчийн 272, төрийн бус өмчийн 414 цэцэрлэгт нийтдээ 74378 хүүхэд суралцаж байгаа аж.  Ерөнхий боловсролын сургуулиуд 5х9 системийг хэрэгжүүлж, ангиудыг дэд бүлэгт хуваан танхим, танхимын бус хэлбэрээр хичээл сургалтыг ажлыг явуулж эхэлжээ. Одоогоор 49 сургууль бүрэн хичээллэж байгаа, харин 248 сургууль 5х9 зарчмаар хичээллэж байгаа бол 5 сургууль бүрэн цахимд шилжээд байгаа аж. Мөн 6 цэцэрлэгийн 268 бүлэг бүрэн цахим хэлбэрт шилжжээ. Энэ бол Түр хорооны хуралдаанд албаны хүмүүсийн хийсэн мэдээлэл. 

 

Хэдийгээр коронавирусийн халдварыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч үр дүнтэй эсэхэд олон нийт эргэлзэж байгаа. ЭМЯ-наас түргэвчилсэн шинжилгээ авах шаардлагагүй, ПСР-аар халдварыг тогтоооно гэдгээ мэдэгдсэн. Тэр байтугай хөнгөн хэлбэрийн халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэх гэж яарах шаардлагагүй, орны болоод эмнэлгийн боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй байгааг онцолж, гэрээсээ бусад орчинд амны хаалттай байхыг анхааруулсан. 

 

Тиймээс өнөөдрийн энэ их хөл хөдөлгөөнтэй үед иргэд амны хаалтдаа найдахаас өөр аргагүйд хүрээд байна. Эс бөгөөс халдварын тархалт огцом нэмэгдвэл Улаанбаатар удахгүй "Улаан бүс" болоход ойрхон байна. 

Н.Энхлэн

 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хариуцлагын гэрээ нь мөрдөгдөж байгаа юм уу.байгууллагуудад гараад л байх юм.авч байгаа арга хэмжээ алга.Үйлчлүүлэгчдэд халдаж л таарах байх.яам нь болохоор өвчтэй хүний оронд өөр рүн дотроосоо ажиллуулаад аль болохоор хаахгүй ажиллаж байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Ийм байхад цар тахал багасана гэдэг бол юу л.Өвлөөс өмнө засгийн газар уок дорвитой арга хэмжээ авмаар бна
2021-09-25
Монгол улсын иргэн:
Төр засгаас юу хийхээ ч мэдэхгүй, чадваргүй гэдгээ харуулж дууслаа. МАН огцорч байж л короно зогсоно доо
2021-09-16
Bi:
Ydaj hurim nairaa horigloosoi! Hurimnaas bolj oiriin havital bolchihloo shde estoi sda yumaa.
2021-09-15
Халдвараас айж бна:
Мэргэжлийн хяналт гэж бдаг юм болов уу.Тэр Айлын хоол буудьяа гээд бгаа хүмүүс юу бэ. Халдвар авбал эд хариуцах уу Улс хариуцах уу.
2021-09-15
Хичээлийг цахимаар явуулахгүй бол сүйрлээ шүү. Энэ жил дарж авахгүй бол ирэх жил бас л үргэлжилнэ шүү!
2021-09-14
наран:
Автобус маш их хүнтэй байна. Нийтийн тээврийн асуудлаа шийдвэрлээч, Өглөөгүүр автобусанд суух их хүндрэлтэй юм. Автобусаа ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй бол их бохир, шороо тоос ихтэй, суудлын бүрээс нь суухын аргагүй заваан байгаад Нийтийн Тээврийн хяналтынхан анхааралдаа авна уу??
2021-09-14
zochin:
em tanga avaj chadachgui bna gereer bgaan , mongo chaanach churdeggui
2021-09-14
Юун УЛААН БҮС вэ ХАР БҮС болоод хамаг хүмүүс чинь үхээд эхэллээ цаана чинь. олдох эмнэлэг ч алга, ЭМЯ тэр 28000 ороо ажиллууллаарай. Ажиллах хүний нөөц нь хаана байна вэ, худлаа солиороод попрохоо болиоч ээ.
2021-09-14
УГААСАА ЭМНЭЛГИЙН ОР НЬ ДҮҮРЧИХСЭН, ӨДӨР БҮР ХҮН НАС БАРЖ БАЙНА. ТА НАР ИНГЭЭД СОЛИОРООД ГАДУУР ТЭНЭЭД ОРОЙ НЬ БАР САВАНДАА АРХИДААД ЯВААД БАЙ. УДАХГҮЙ УЙЛАН ДУУЛЖ МАЙЛАХ ЧИНЬ ОЙРХОН БАЙНА. ЭМНЭЛГҮҮД ЧИНЬ ХҮНЭЭ ХҮЧРЭХГҮЙ БАЙНА. ЭЦЭЖ ЯДАРЧ ТУЙЛДАЖ БАЙНА. ЭНЭ ТЭНЭГ ДАРГА САЙД НАР НЬ ЭМНЭЛГҮҮДЭЭРЭЭ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭЭРЭЭ ЯВААЧ. ХУДЛАА ПОПРООД ЗУРАГТААР СОЛИОРООД ДЭМИЙРЧ ЭЛИЙРЧ БАЛАЙРЦГААГААД БАЙХ ЮМ. БОДИТ АМЬДРАЛТАЙГАА ТАНИЛЦААЧ. ШАДАР САЙД Ч ГЭХ ШИГ ШАЛ ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРИХАА ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
2021-09-14