Улаанбаатарт тавтай морил
2021-09-14 09:12

 

Жилд дунджаар 20 мянга орчим залуус орон нутгаас оюутан болж нийслэлд ирдэг. Сурагчийн ширээнээс оюутны амьдралд шилжиж буй залууст мэдэхгүй, ойлгохгүй олон зүйл бий. Тиймээс шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.

 

Арга хэмжээний үеэр 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх алба хаагчид хөтчөөр ажиллаж, үеийн оюутан, залуустаа хандан хотын соёлтой иргэн байхыг уриалахын сацуу хэрэгцээт мэдээлэл агуулсан гарын авлагыг тараав. Тус арга хэмжээ нь оюутан, залуус руу чиглэсэн ажлуудын нэгээхэн хэсэг бөгөөд цаашид НЗДТГ-аас энэ мэт үйл ажиллагааг олныг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
KOVID TARAJ DE
2021-09-14