Хөвсгөл, Дундговь аймагт 3.8 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-09-14

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн “Ламтайга” гэдэг газар өнөөдөр буюу энэ сарын 14-ний 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

 

Мөн  өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин