COVID-19: 12 настнуудыг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ
2021-09-14

Эквадорт есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 12-15 насныхныг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж эхэлжээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг РГ дамжуулсан байна. 

 

Өсвөр насныхныг Пфайзер вакцинаар дархлаажуулж байгаа бөгөөд эрүүл мэндэд нь ямар нэг асуудал гараагүй хүүхдүүдэд хоёр дахь тунг нь зургаан сарын дараа хийх гэнэ. Харин архаг хууч өвчинтэй сурагчид 28 хоногийн зайтай хоёр дахь тунгаа тариулж болох аж.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Эквадорт 17.7 сая хүн амынх нь 9.6 сая нь бүрэн тунд хамрагдсан бол 1.37 сая нь хоёр дахь тунгаа хүлээж байгаа гэнэ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 505 мянган хүн халдвар авч, 32.4 мянган хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин