Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болов
2021-09-14 10:08

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.

 

Ажлын хэсгийн хуралдааныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргалж, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн, холбогдох яам, байгууллага, найрамдлын нийгэмлэг, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов. Ажлын хэсгийн гишүүд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

 

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны 2 дугаар сарын 24-нд тохиохтой холбогдуулан, Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулсан билээ.

 

 

Ойн хүрээнд олон нийтийг өргөн хамруулсан, Монгол, Японы найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллах юм. Мөн ойн логоны загвар шалгаруулах уралдааныг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр зарласан бөгөөд ажлын хэсгээс олон нийтийг энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг уриалав.

 

Эх сурвалж: ГХЯ

 

Shuud.mn
Сонин хачин
Даваакаа яасан бэ шартчаа юу хөө?
2021-09-14