Британийн Ерөнхий сайдын ээж таалал төгсжээ
2021-09-14

Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ээж Шарлотта Жонсон-Вол таалал төгсжээ. Энэ талаар The Telegraph сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Паркинсоны өвчинтэй байсан алдартай зураач эмэгтэй зуурдаар нас барсан бөгөөд үхлийн шалтгаан чухам юу байсан талаарх мэдээлэл гараагүй аж. 

 

Британийн Ерөнхий сайд эцэг эх айлын дөрвөн хүүхдийн хамгийн том нь болох Борисыг 15 настай байхад 1979 онд гэр бүлээ цуцлуулжээ. Үүнээс 10 жилийн дараа Шарлотта Америкийн түүхч Николас Уалтай гэрлэсэн байна. Тэд хамтдаа АНУ-д амьдарч байгаад нөхрөө нас барахад Шарлота Их Британид эргэн иржээ.

 

Шарлотта бага наснаасаа л уран зураг сонирхож, дараа нь энэ чиглэлээр мэргэжил эзэмшин, ихээхэн алдаршсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин