Албадан дархлаажуулалтыг эсэргүүцэн жагсжээ
2021-09-14

Канадын хэд хэдэн хотод албан журмаар дархлаажуулах болон вакцины гэрчилгээ нэвтрүүлэхийг эсэргүүцсэн жагсаал болсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Жагсагчид Торонто болон Оттава хот, Виннипег, Монреал отуудад эмнэлгийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Олон зуун хүн гар гараасаа барилцан зогсож, иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан вакцины гэрчилгээг цуцлахыг шаардан, хүмүүс коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдах эсэхээ өөрсдөө сонгохыг уриалжээ.

 

Эмнэлгүүдийн ойролцоо хаалт хашлага тавьж, цагдаагийнхан хамгаалалтад гаран, болзошгүй өдөөн хатгалгаас сэргийлсэн байна. Гэхдээ бүхий л хотод болсон жагсаал тайван болж өнгөрсөн талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Кканадын хэд хэдэн мужид, тухайлбал Британийн Колумби, Квебек, Манитоб, Шинэ Шотландад вакцины гэрчилгээ нэвтрүүлэх талаар зарласан юм. Энэ гэрчилгээгүй бол олон нийтийн арга хэмжээнд оролцох, спорт танхим, зоогийн газар, кинотеатр, музейгээр үйлчлүүлж болохгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин