Ирэх өвөл халдвар дахин нэмэгдэж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ
2021-09-14

Ирэх намар-өвлийн улиралд Европт коронавирусийн халдварын шинэ дэгдэлт үүсэж болзошгүй гэж Италийн Моекул генетикийн хүрээлэнгийн захирал, Вирус судлалын хэлтсийн эрхлэгч Жованн Мага Известия сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Түүний өгүүлснээр, өнгөрсөн долоо хоногт Европын холбоонд коронавирусийн халдварын тоо буурч, нас баралтын төвшин аажим өсөлттэй байсан гэнэ. Гэвч хүйтний улирал, хичээлийн шинэ жил эхэлснээр коронавирусийн шинэ давалгаа үүсэж болзошгүйг эрдэмтэн анхааруулжээ.

 

Вирус судлаач эрдэмтний үзэж байгаагаар дархлаажуулалт эрүүл мэндийн системд ирэх ачаалал болон нас баралтыг ихээхэн бууруулсан гэнэ. "Илүү халдварлах чадвартай штаммууд гарч байгаа энэ үед бид вакцингүй байсан бол өмнөх жилээсээ ч хүнд нөхцөлд байх байлаа" хэмээн Мага өгүүлжээ.

 

Эмзүйн судалгааны хүрээлэнгийн тархвар судлаач Антонио Клавенна ч мөн дараагийн давалгаа үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

 

Өмнө нь Оросынх Вакцин, ийлдсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч Виталий Зверев коронавирусийн халдвартай удаан тэмцэх шаардлагатай болно гэж мэдэгдэж байлаа.

 

Түүний үзэж байгаагаар, цар тахал өнөөгийн хэмнэлээр жилийн турш үргэлжилж, цаашдаа огт устаж алга болохгүй бөгөөд хүн төрөлхтөн энэ вирустэй зэрэгцэн оршиж сурах ёстой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин