Мэргэжлийн хяналтаас Element’s баарны үйл ажиллагааг зогсоожээ
2021-09-14 12:21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад коронавируст халдвараас хэрхэн сэргийлж байгааг хянаж, шалгажээ. 

 

 

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Element’s баар нь тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн (халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй) цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

 

Shuud.mn
Сонин хачин