ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно
2021-09-14 13:12

 

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

 

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлоод байна.

Эх сурвалж: ҮХЦ

Shuud.mn
Сонин хачин