ФОТО: Met Gala-Загварын ертөнц хөл хорионоос гарав


Даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен-музейд Хувцасны хүрээлэнгийн үдэшлэг болж өнгөрлөө. Загварын ертөнцийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох энэхүү үдэшлэгийг зохион байгуулагчид цар тахлын үеэр алдсан боломжоо нөхөх гэж энэ жил хоёр удаа үдэшлэг зохион байгуулахаар шийдсэн байна. Өнгөрсөн даваа гарагт нэгийг нь зохион байгуулсан бол тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Буяны үйлсэд зориулагддаг, есдүгээр сарын үдэшлэгийн сэдэв нь "Америкт: загварын үгсийн сан" нэртэй байсан бөгөөд төрөл бүрийн урсгалын загвараар оролцогчид гоёжээ.
Met Gala үдэшлэг өнгөрсөн онд коронавирусийн цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй юм. Даваа гарагт болсон үдэшлэг ч урьдын адил байсангүй, дотор орчинд бүх оролцогчид амны хаалт зүүх ёстой байлаа. Гэсэн ч энэ нь улаан хивсэн дээгүүр алхаж, өвөрмөц, содон хувцсаа гайхуулахад саад болсонгүй.
Энэ жилийн хөтлөгчөөр дуучин Билли Айлиш, теннисчин Наоми Осака, жүжигчин Тимоти Шаламе, яруу найрагч Аманда Горман нар ажиллажээ.













Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ