Хүүхэд, залуучуудын театр энэ онд ашиглалтад орно
2021-09-14

Сонгинохайрхан дүүргийн V хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар барилгын угсралтын ажил дуусч, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил хийгдэж байна.

 

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхэд, залуучуудын театр дотроо кино театр, event hall, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байх юм.

  

Барилга угсралтын ажлыг Аглут ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Shuud.mn
Сонин хачин