COVID-19-ийн дараа түгээмэл илэрдэг сөрөг үр дагаврыг нэрлэжээ
2021-09-14

Оросын HeadHunter сервис коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Энэ судалгаанд оролцсон хүмүүсийн талаас илүү буюу 61 хувь нь өвчний үр дагавартай нүүр тулсан байна.

 

Хамгийн түгээмэл   үр дагавар нь бие сульдах, ядрах шинж тэмдэг байсан бөгөөд судалгаанд оролцогчдын 62 хувьд нь ийм шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн ажиллах чадвар, анхаарал төвлөрөл буурах шинж тэмдэг түгээмэл буюу судалгаанд оролцогчдын 48 хувьд нь тохиолдсон бол 42 хувьд нь үнэрлэх мэдрэмж доголдох, 36 хувьд нь амтлах мэдрэмжээ алдах, 31 хувьд нь амьсгал давчдах, 31 хувьд нь нойргүйдэх шинж тэмдэг ажиглагдсан байна.

 

Судалгаанд оролцогчдын мэдээллээс харахад таван хүн тутмын нэг нь нэг сараас хоёр сарын хугацаанд сэргэж байгаа бол 18 хувьд нь бие махбодь сэргэхэд долоо хоног шаардлагатай байсан гэнэ. Харин арван хүн тутмын нэг нь халдвар аваад эдгэрсний дараа амралтаа авахаас аргагүй болж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин