АН-ын нэхэмжлэлтэй тамганы шүүх хурал дахин хойшиллоо
2021-09-14

Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох намын тамганы хуралдаан Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 9 сарын 14 ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.



Шүүх хуралдаанд Ардчилсан намыг төлөөлж намын дарга, УИХ ын гишүүн О.Цогтгэрэл оролцсон бол гуравдагч этгээдээр С.Эрдэнэ иргэний хувиар оролцсон. Шүүх хуралдаан нь гуравдагч этгээд С.Эрдэнэ түүний төлөөлөгч Г.Батбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нарын нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаатай дахин хойшлууллаа.



Энэхүү хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан нь Улсын Бүртгэлийн газар болон С.Эрдэнийн гаргасан хүсэлтүүдийн дагуу удаа дараа хойшлогдсоор байна. 

Эх сурвалж: АН

Shuud.mn
Сонин хачин